The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Our News
IT АУДИТ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ КОМПАНИ ЭСВЭЛ БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын төв оффист IT Аудит Үйлчилгээг үзүүлэх мэргэшсэн зөвлөх компани эсвэл бие даасан зөвлөх хайж байна. Зөвлөх нь одоогийн IT дэд бүтэц, систем, үйл явцын хяналт шалгалтыг хийх, тэдгээрийн сайн туршлага, хууль тогтоомжийн стандарт, аюулгүй байдлын протоколуудын дагаж мөрдөлтөд үнэлгээ хийх үүрэгтэй.IT Аудит үйлчилгээний зөвлөх үйлчилгээ нь 2025 оны 3-р сарын 19-наас эхэлж 14 хоногийн хугацаатай байх бөгөөд хамрах хүрээ болон үр дүнгийн дагуу цаашид хамтран ажиллах боломжтой.
IT Аудит үйлчилгээний зөвлөх үйлчилгээ нь 2025 оны 3-р сарын 19-наас эхэлж 14 хоногийн хугацаатай байх бөгөөд хамрах хүрээ болон үр дүнгийн дагуу цаашид хамтран ажиллах боломжтой.
Тавигдах шаардлага:
Хувийн болон олон улсын байгууллагад IT аудит үйлчилгээ үзүүлсэн 3 ба түүнээс дээш жилийн туршлагатай байх.
Мэргэжлийн гэрчилгээтэй бол давуу тал болно, тухайлбал Certified Information Systems Auditor (CISA), Certified Information Security Manager (CISM) зэрэг сертификаттай байх.
IT системүүд, кибер аюулгүй байдал, мэдээллийн нууцлалын зохицуулалт болон салбарын шилдэг туршлагуудын талаар гүнзгий мэдлэгтэй байх.
IT үйл явц, аюулгүй байдал, нийцэлд сайжруулалт хийх боломжийг таних чадвартай, шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх өндөр чадвартай байх.
Өмнөх харилцагчид болон амжилттай гүйцэтгэсэн IT аудит төслүүдийн жагсаалт.
Төсөлд оролцогч нь нарийвчилсан аудитын тайлан, зөвлөмжийг гэрээнд заасан хугацаанд гаргах чадвартай байх.
Үйл ажиллагааны хүрээ:
Байгууллагын IT систем, дэд бүтэц, сервер, дотоод сүлжээ, бодлогын талаар иж бүрэн аудит хийх.
Одоогоор хэрэгжиж буй IT удирдлагын хүрээ, аюулгүй байдал, эрсдэл менежментэд үнэлгээ хийх.
Холбогдох хуулиуд, дүрэм журам, салбарын стандартуудын хэрэгжилтэд үнэлгээ хийх.
Одоогийн IT системүүд болон үйл явц дахь сул талууд, эрсдэлүүд, үр ашиггүй байдлыг илрүүлэх.
IT удирдлага, аюулгүй байдлын арга хэмжээ, үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах зөвлөмжүүдийг тодорхой, хэрэгжүүлэх боломжтой байдлаар боловсруулж өгөх.
Байгууллагын аудитын тайланг олж илрүүлсэн зүйлс болон цаашид авч хэрэгжүүлэх нарийвчилсан үйл ажиллагааны төлөвлөгөөтэй бэлтгэж танилцуулах.
Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалын шаардлага: Сонирхсон зөвлөхүүд эсвэл компаниуд нь доорх материалуудыг нэг PDF баримт болгож "IT Аудит" гэсэн гарчигтайгаар 2025 оны 3-р сарын 14-ны 17:00 цагаас өмнө info@wwf.mn хаягаар илгээнэ үү. Үүнд:
Компанийн танилцуулга/Зөвлөхийн CV
Шаардлагатай мэргэжил, туршлагыг харуулсан хүсэлт илэрхийлсэн албан бичиг/захидал.
IT аудит чигэлэлэр гүйцэтгэсэн хамгийн багадаа хоёр төслийн мэдээллийг, харилцагчийн нэр, төслийн хамрах хүрээ, үр дүнг тусгаж ирүүлнэ.
IT аудит хийх аргачлал, үе шат болон календарчилсан ерөнхий тойм төлөвлөгөө.
Зөвлөх үйлчилгээний задаргаатай үнийн санал (бүх татвар, шимтгэл, хураамж багтсан)
Сонгон шалгаруулалтын шалгуур: Төсөлд оролцогчдын саналыг дараах шалгуураар үнэлэх болно:
IT аудит үйлчилгээний чиглэлээр холбогдох туршлага, мэргэшсэн байдал.
Өмнөх төслийн тодорхойлолтууд болон тэдгээрийн үр дүнгийн чанар.
Аудит хийх аргазүй, аргачлал.
IT аудит үйлчилгээ үзүүлэх үнийн санал.Материал дутуу ирүүлсэн саналыг хүчингүйд тооцох ба зөвхөн сонгогдсон зөвлөхтэй холбогдох болно.

© ДБХС
logo