The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Our News
Ололт амжилтыг илэрхийлсэн гэрэл зургийн үзэсгэлэн
“Мод дагаж ус-Ус дагаж амьдрал” аяны хүрээнд үр дүнд хүрсэн олон ажил хийгджээ. Үүнийг гэрэл зургийн үзэсгэлэнгээр тодорхой харуулжээ. Тухайлбал, 3 аймгийн 14 сумын төвд амьдардаг өрхүүдийн 10 орчим хувь нь хашаандаа жимсний модтой болж үр шимийг нь хүртдэг болжээ. Хэнтий аймгийн Дадал сумын иргэд нэгдэж 2017-2022 онд нарсны тарьцаар 10 га талбайг ойжуулж чадсаныг үзэсгэлэнг үзсэн иргэд онцлон ярьж байлаа.
Аяныг амжилттай хэрэгжүүлэхэд талуудын хамтын ажиллагаа болон идэвхи, санаачилга, үүрэг оролцоо маш чухал бөгөөд эдгээр ажлын үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгууллаа. Уг үзэсгэлэнг Хэнтий аймгийн бүх сумдын ойн нөхөрлөлийн гишүүд, төрийн албан хаагчид, сурагчид, нутгийн иргэд зэрэг 800 гаруй хүн үзэж сонирхсон юм.
“Мод дагаж ус-Ус дагаж амьдрал” аяны хүрээнд үр дүнд хүрсэн олон ажил хийгджээ. Үүнийг гэрэл зургийн үзэсгэлэнгээр тодорхой харуулжээ. Тухайлбал, 3 аймгийн 14 сумын төвд амьдардаг өрхүүдийн 10 орчим хувь нь хашаандаа жимсний модтой болж үр шимийг нь хүртдэг болжээ. Хэнтий аймгийн Дадал сумын иргэд нэгдэж 2017-2022 онд нарсны тарьцаар 10 га талбайг ойжуулж чадсаныг үзэсгэлэнг үзсэн иргэд онцлон ярьж байлаа. Ойн нөхөрлөлийн гишүүд хамтран байгальд ээлтэй аргаар нарс, шинэсний үр бэлтгэн тарьц суулгацын нөөцийг бүрдүүлэн ойжуулалт хийдэг болсон байна. Мөн сүүлийн жилүүдэд Онон голын сав газарт хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй ой, хээрийн түймэр гараагүйг гэрэл зургийн үзэсгэлэнд онцолжээ. Цаашид ийм үзэсгэлэнг жил бүр зохион байгуулж, аяны хүрээнд гарсан ололт амжилтыг ийнхүү гэрэл зургаар үзүүлэх нь сэтгэлд хүрсэн үр дүнтэй ажил гэдэгтээ иргэд санал нэгдэж байлаа.

© ДБХС
Ололт амжилтыг илэрхийлсэн гэрэл зургийн үзэсгэлэн