The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Our News
“Говийн гайхамшигт 6 амьтны амьдрах орчин ба усан хангамж”
Талууд зэрлэг амьтдын талаар хийгдсэн судалгааны ажлын үр дүн, хамгааллын чиглэлээр гарсан зөвлөмжүүдийг сонсож, зургаан амьтны амьдрах орчныг цогцоор нь хамгаалах 5 жилийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг томиллоо. Ингэснээр “Говийн гайхамшигт 6” амьтдыг хамгаалах урт хугацааны төлөвлөгөөтэй болж хамгаалал сайжирна гэж талууд онцолж байгаа юм.
Энэ жилийн арга хэмжээг 2024 оны арваннэгдүгээр сард Говь-Алтай аймаг хариуцан зохион байгуулав. Уулзалтад Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дундговь зэрэг аймаг, байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Мөн Увс аймгийн Байгаль орчны газар тус уулзалтад анх удаагаа оролцсон юм.
Арга хэмжээний үеэр талууд “Говийн гайхамшигт 6”-г хамгаалах талаар өнгөрсөн хугацаанд ямар ажил хийсэн, цаашид юу хийхээ хэлэлцсэн юм.
Энэ жилийн уулзалтыг “Говийн гайхамшигт 6 амьтны амьдрах орчин ба усан хангамж” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Говийн зэрлэг амьтдын амьдрах орчин, ялангуяа ундаалдаг булаг шандыг хамгаалах нь маш чухал гэдэгтэй оролцогчид санал нэг байлаа. Тиймдээ ч зэрлэг амьтдад зориулсан худаг гаргах, хөв цөөрөм байгуулах, булгийн эхийг хашиж хамгаалах, биотехникийн арга хэмжээ зэрэг амьдрах орчныг нь сайжруулах чиглэлээр олон ажил хийсэн байна. Сүүлийн таван жилд талууд говь, цөлийн бүсийн 200 гаруй булгийн эхийг хашиж хамгаалжээ.
“Говийн гайхамшигт 6” санаачилгыг улам эрчимжүүлж, үр нөлөөг нь дээшлүүлэхийн тулд талуудын хамтын ажиллагааг сайжруулах, ялангуяа орон нутгийн шийдвэр гаргагчдыг хамгааллын ажилд татан оролцуулах нь чухал байгааг талууд хэлж байв. Түүнчлэн “Говийн гайхамшигт 6” зүйл амьтан оршин буй нутгийн иргэд, нөхөрлөлүүд, шийдвэр гаргагч талууд хамтран хөв цөөрөм байгуулах, говийн булаг шандын эхийг хашиж хамгаалахад идэвхтэй оролцох шаардлагатайг ч онцолсон юм.
Талууд зэрлэг амьтдын талаар хийгдсэн судалгааны ажлын үр дүн, хамгааллын чиглэлээр гарсан зөвлөмжүүдийг сонсож, зургаан амьтны амьдрах орчныг цогцоор нь хамгаалах 5 жилийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг томиллоо. Ингэснээр “Говийн гайхамшигт 6” амьтдыг хамгаалах урт хугацааны төлөвлөгөөтэй болж хамгаалал сайжирна гэж талууд онцолж байгаа юм.

© ДБХС
Талууд зэрлэг амьтдын талаар хийгдсэн судалгааны ажлын үр дүн, хамгааллын чиглэлээр гарсан зөвлөмжүүдийг сонсож, зургаан амьтны амьдрах орчныг цогцоор нь хамгаалах 5 жилийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг томиллоо.