The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Our News
Экоклубын сурагчид баянбүрд бий болгохын тулд мод тарьж байна
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар булгийн эхийг хашиж хамгаалах ажлыг санаачилан талуудтай хамтран амжилттай хийж байна. Энэ ажилд экоклубын сурагчид идэвхтэй оролцож мониторинг хийдэг. Тэд энэ ажлынхаа хажуугаар эхийг нь хамгаалсан булгуудыг түшиглэн мод бут тарьж байна. Учир нь, эхийг нь хашаад орхих бус, мод тарьвал хамгааллын цогц арга хэмжээ болох юм.
Тэд энэ ажлынхаа хажуугаар эхийг нь хамгаалсан булгуудыг түшиглэн мод бут тарьж байна. Учир нь, эхийг нь хашаад орхих бус, мод тарьвал хамгааллын цогц арга хэмжээ болох юм. Ингэхдээ тухайн газрын хөрсөнд тохирсон мод бутыг тарьж турших замаар баянбүрд болгох том зорилго тавиад байна. Мэдээж мод тарихад үрсэлгээ хэрэгтэй. Тиймээс экоклубын сурагчдын үрслүүлсэн мод бутны үрсэлгээг булгууд дээр тарьж турших ажлыг хийж байна. Зохион байгуулагчдын ярьснаар экоклубын сурагчид дөрвөн сумын нутагт энэ үйл ажиллагааг хийж байгаа бөгөөд нутгийн иргэд дэмжиж байгаа аж. Жишээлбэл, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын экоклубын 29 сурагч чонон хармагийн 225 үрсэлгээ хийснээс 50 хувийн ургалттай байна. Тэд зөвхөн өөрсдөө тарихаас гадна сумын төвд ажилладаг 32 төрийн албан хаагч, 7 малчин, ажилгүй 7 иргэнийг оролцуулжээ. Мөн Хөхморьт сумын экоклубын сурагчид нутгийн иргэдтэй хамтран 250 үрсэлгээ хийснээс 185 үрсэлгээ нь амжилттай ургаж байна. Зарим малчин ирэх хавар мод тарихад идэвхтэй оролцоно гэдгээ илэрхийлжээ.
Үйл ажиллагаагаа амжилтад хүргэхийн тулд экоклубын сурагчид үрсэлгээний чанарт анхаарч мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах, шинээр сонгогдсон сумын удирдлагуудад энэ ажлын үр дүн болон ирээдүйн ашиг тусыг ойлгуулах, улмаар санхүүгийн дэмжлэг авах ажлыг хийхээр төлөвлөөд байна. Хэдийгээр экоклубын сурагчдын санаачилга амжилтад хүрэхэд цөөнгүй жил шаардагдах ч тэдний үйл ажиллагааны ачаар нутгийн иргэдийн байгаль хамгаалалд оролцох сонирхол нэмэгдэж байгаа нь өөрөө амжилт юм.

© ДБХС
Экоклубын сурагчид баянбүрд бий болгохын тулд мод тарьж байна