What would you like to search for?

Our News

СУДАЛГААНЫ АЖИЛД ТУСЛАХ ОЮУТАН (2) СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь цоохор ирвэс, янгир, аргаль, Монгол бөхөн, цагаан зээр зэрэг зэрлэг амьтдыг хамгаалах, популяцийг тогтвортой авч үлдэх зорилгоор судалгаа, хамгааллын олон ажил хэрэгжүүлж байна. Дээрх ажлуудын үр дүнг гаргах , олон нийтэд сурталчлан таниулахад туслах оюутан (2) сонгон шалгаруулж ажиллуулна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь цоохор ирвэс, янгир, аргаль, Монгол бөхөн, цагаан зээр зэрэг зэрлэг амьтдыг хамгаалах, популяцийг тогтвортой авч үлдэх зорилгоор судалгаа, хамгааллын олон ажил хэрэгжүүлж байна. Дээрх ажлуудын үр дүнг гаргах , олон нийтэд сурталчлан таниулахад туслах оюутан (2) сонгон шалгаруулж ажиллуулна.
Гүйцэтгэх ажил:
Цоохор ирвэсийн тоо толгойг 7 ууланд тогтоох ажлын хээрийн судалгааны өгөгдлийг цэгцлэх, цоохор ирвэсийг бодгалиар, бусад амьтдыг зүйлээр болон төрлөөр ялган таних, ангилах, өгөгдөлд шаардлагатай статистик боловсруулалт хийхэд туслах
Шугаман дэд бүтцээс үзүүлж байгаа болон ирээдүйд үзүүлэх нөлөөллийг тогтоож шугаман дэд бүтцийн төсөл тус бүрд цаг тухайд нь шаардлагатай зөвлөмжүүдийг боловсруулан хүргүүлэхэд туслах,
Алтай Соёны бүсийн тусгай хамгаалалттай газруудын бусад ховор болон ирвэсийн идэш бологч зүйлүүдийн тархалт, төлөв байдлыг автомат камер байршуулж тодорхойлох ажлын үр дүнг шинэ мэдээллээр шинэчлэн боловсруулах, ТХГН-ын захиргаад тус бүрд зэрлэг амьтдын байршил, тархацын талаар шаардлагатай тайланг боловсруулан хүргүүлэхэд туслах,
Монгол бөхөнгийн мониторинг судалгааны өгөгдлүүдийг нэгтгэх
Ховор амьтдын зүйлүүд, хамгааллын ажлуудын талаар ард иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, хандлагыг нь сайжруулах, хийгдэж байгаа ажлыг олон улсад сурталчлах зорилгоор богино хэмжээний бичлэг, контентуудыг бүтээх 
Ажиллах хугацаа, нөхцөл:
Дээрх ажлыг 2025 оны 01-р сараас 6-р сарын хооронд 6 сарын хугацаатай хийж гүйцэтгэнэ.
Ажлыг зайнаас хийж гүйцэтгэх боломжтой.
7 хоног бүр ДБХС-гийн гэрээ хариуцсан ажилтанд ажлын явцыг тайлагнаж зааварчилгаа авна.
Сар бүр даалгасан ажлыг дүгнэнэ.
Ажил гүйцэтгэх хэрэглээний компьютер, программ хангамжийг өөрөө ханган ажиллана. 
Шалгарсан оюутан доорх боломжийг олж авна. Үүнд:
Байгалийн ухааны чиглэлээр хийж буй өөрийн бакалавр болон магистрын судалгааны ажилдаа ДБХС-гийн мэдээлэл, өгөгдлийг ашиглах боломж,
Ховор амьтдын тоо толгойг тогтоох судалгааны арга зүйд суралцах, судалгааны өгөгдөл цэгцлэх, боловсруулах чадварт суралцах,
Богино хэмжээний бичлэг, контент бие даан хийж, өөрийгөө хөгжүүлэх,
Олон улсын байгууллагын үйл ажиллагаатай танилцах, ажлын туршлагатай болох, 
Тавигдах шаардлага:
Их сургуулиудын кологи, Биологи, Байгалийн ухааны чиглэлээр суралцаж байгаа Бакалавр болон Магистрын түвшний оюутан байх,
Мэргэжлээрээ бакалавр болон магистрын судалгааны ажил хийх сонирхолтой байх,
Богино хэмжээний бичлэг, контент хийх чадвартай, суралцах хүсэлтэй байх,
Хичээлээс гадна судалгааны ачаалалтай ажил гүйцэтгэх боломжтой байх 
Сонирхсон оюутан доорх материалыг бүрдүүлж нэг PDF файл хэлбэрээр info@wwf.mn цахим хаягаар “Туслах оюутан” гэсэн гарчигтайгаар ирүүлнэ үү. Өргөдөл хүлээн авах хугацаа 2025 оны 01-р сарын 05-ны 17:00 цагт хаагдана.
Өргөдөлд ирүүлэх материал:
Товч намтар,
Оюутны үнэмлэхийн хуулбар, эсвэл сургуулийн тодорхойлолт, 
Сонирхсон судалгааны чиглэл, ирээдүйн зорилгын талаар эсээ (essay) - 250 үг дотор.
Жич: Бүрэн бус материал илгээсэн тохиолдолд сонгон шалгаруулалтад орох боломжгүй, зөвхөн шалгарсан оролцогчидтой холбогдох болно.
 
© ДБХС
logo

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу