The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Our News
Төслийн сум хариуцсан ажилтан сонгон шалгаруулж авна
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамтран хэрэгжүүлж буй “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийн сум хариуцсан ажилтан сонгон шалгаруулж авна.
-Энэхүү ажлын байр нь 1 жилийн хугацаатай юм.
-Ажил үүрэг гүйцэтгэх байршил: Дорнод аймгийн Хөлөнбуйр сум
-Ажлын байрны төрөл: Бүтэн цагийн /Даваа-Баасан гарагт ажиллана/
АЖЛЫН БАЙРНЫ ТУХАЙ
Төслийн үндсэн зорилго нь Дорнод Монголын хээрийн бүсэд талуудын оролцоо, газар нутгийн нэгдмэл түвшин, зах зээл-өртөгийн сүлжээнд тулгуурлан байгал хамгаалал, нутгийн иргэдийн тогтвортой, дасан зохицох амьжиргааг дэмжих замаар хуурай, гандуу бүс нутгийн экосистемийн доройтлыг бууруулж, биологийн олон янз байдлыг хомсдохоос урьдчилан сэргийлэхэд оршино.
Сум хариуцсан ажилтан нь дор дурдсан ажил үүргийг гүйцэтгэнэ:
Төсөл хэрэгжүүлэгч талуудын ажлын уялдаа холбоог хангаж төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
Төслийн олон нийттэй харилцах стратегийг сумын түвшинд хэрэгжүүлэхдээ олон талт оролцоо хангах;
Ажлын даалгаврын хүрээнд төслийн төслийн орон нутаг дахь үйл ажиллагааны хэрэгжилтийн явцыг хянах, тайлагнах;
Төслийн гомдол хянан шийдвэрлэх механизмыг бий болгоход дэмжлэг үзүүлэх;
Сумын түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөв, тооцоог гаргах, зарцуулалтад хяналт тавих, төсвийн зарцуулалтын тайлан гаргахад шаардлагатай анхан шатны баримт бичгийн бүрдэлийг хангах;
Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.
Тавигдах шаардлага:
Байгалийн нөөцийн менежмент, тусгай хамгаалалттай газрын менежмент, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, бизнесийн ба/эсвэл төрийн захиргааны удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн;
Холбогдох чиглэлээр 3 жилийн ажлын туршлагатай (Ижил төстэй төсөлд зохицуулагчаар ажилласан туршлагатай бол давуу тал болох);
Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд байнга оршин суудаг байх;
Монгол хэлний бичгийн өндөр чадвартай;
MS Оффисын хэрэглээний программ дээр ажилладаг;
Англи хэлний анхан шатны мэдлэгтэй.
Сонирхсон ажил горилогчид товч намтраа боловсролын гэрчилгээний хуулбарын хамт info@wwf.mn хаягаар ирүүлнэ үү.
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2025 оны 01 дүгээр сарын 10-ны 17:00 цаг
Лавлах утас: 976-319985
Бид хэнийг ч хүйс, үндэс угсаа, бэлгийн чиг хандлага, бусдаас ялгаатай байдлаар нь ялгаварлан гадуурхахын эсрэг хатуу байр суурийг баримталж, хүний эрхийг дээдлэн хүндэлдэг.
© ДБХС