What would you like to search for?

Our News

Тарвага сэргээн нутагшуулах ажил амжилттай үргэлжилж байна

Энэ жилийн хувьд 50 толгой тарвага сэргээн нутагшуулсан байна. Түүнчлэн төслийн болон орон нутгийн хамтарсан санхүүжилтээр Баянцагааны талын байгалийн нөөц газар, Матад ууланд тус бүр 50 толгой тарвагыг сэргээн нутагшуулжээ. Тус хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд байгаль хамгаалагчидтай хамтран сэргээн нутагшуулсан тарваганы байршил, үржлийн амжилтыг тодорхойлж, ажиглалт мониторингийн судалгааг сүүлийн жилүүдэд хийж байна.

Хар ямаатын байгалийн нөөц газарт хууль бус агнуур зэрэг олон шалтгааны улмаас тарвага устаад байсан юм. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд талуудтай хамтран тус газарт  2019 оноос эхлэн тарвага (Marmota sibirica) сэргээн нутагшуулах ажлыг эхлүүлсэн билээ.   
Энэ ажлыг хийхийн өмнө МУИС-ийн хээрийн судалгааны мэргэжилтнүүд Хар ямаатын байгалийн нөөц газрын ургамалжилт, амьдрах орчны онцлогийг судалж тарвага сэргээн нутагшуулах боломжтой газруудыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон юм. Түүнчлэн нутгийн иргэдээр хэлэлцүүлэн санал авч, дэмжсэн учраас энэ ажлыг зохион байгуулсан билээ. Үүний дараа Хустайн нурууны БЦГ-аас тарвага авчирч сэргээн нутагшуулсан. Энэ жилийн хувьд 50 толгой тарвага сэргээн нутагшуулсан байна. Түүнчлэн төслийн болон орон нутгийн хамтарсан санхүүжилтээр Баянцагааны талын байгалийн нөөц газар, Матад ууланд тус бүр 50 толгой тарвагыг сэргээн нутагшуулжээ. Тус хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд байгаль хамгаалагчидтай хамтран сэргээн нутагшуулсан тарваганы байршил, үржлийн амжилтыг тодорхойлж, ажиглалт мониторингийн судалгааг сүүлийн жилүүдэд хийж байна. Судалгаагаар тарваганы үхэл хорогдол бага байгаа бөгөөд цаашид тус газарт тарвага сэргээн нутагшуулах ажлыг үргэлжлүүлэх боломжтой гэж мэргэжилтнүүд тодорхойлжээ.
© ДБХС
50 толгой тарвага

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу