What would you like to search for?

Our News

Дотоод хэргийн их сургуультай хамтын ажиллагаа сайжирч байна

Дотоод хэргийн их сургуулийн удирдлага уг кабинетын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэхэд онцгой анхаарч байгаа бөгөөд цаашдын хамтын ажиллагаатай холбоотойгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгааллын захирал Б.Чимэддорж тэргүүтэй тус байгууллагын мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Б.Хишигтогтох, Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн профессор, цагдаагийн хурандаа Б.Цогтбаатар болон тус сургуулийн багш, оюутнууд оролцов.

 Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар Дотоод хэргийн их сургуультай олон чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 2017 онд орчин үеийн шаардлагад нийцсэн “Хүрээлэн буй орчин судлалын ухаалаг кабинет”-ыг иж бүрнээр нь тохижуулж, хүлээлгэн өгч байв. Энэ кабинет нь иж бүрэн тохижилттой, ирээдүйд шүүх, прокурор, цагдаа, хил, гаалийн байгууллагуудад ажиллах сонсогч, оюутнуудын мэдлэгийг дээшлүүлэх, сургалт, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах  боломжтой юм.
Дотоод хэргийн их сургуулийн удирдлага уг кабинетын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэхэд онцгой анхаарч байгаа бөгөөд цаашдын хамтын ажиллагаатай холбоотойгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгааллын захирал Б.Чимэддорж тэргүүтэй тус байгууллагын мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Б.Хишигтогтох, Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн профессор, цагдаагийн хурандаа Б.Цогтбаатар болон тус сургуулийн багш,  оюутнууд оролцов.  Кабинетыг жил бүр нэмж тохижуулахад дэмжлэг үзүүлж буй нь ирээдүйн экологийн мөрдөгч нарыг бэлтгэхэд маш чухал үүрэгтэйг тэд онцолж, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамт олонд талархал илэрхийлсэн юм.     
Уулзалтаар оюутан, сонсогчдын дунд эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, хууль, эрхзүйн судалгааны чиглэлээр сонсогч оюутнуудад судалгааны грант олгож, хамтран ажиллахаар тохиролцлоо.
Дашрамд дурдахад, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль дээр биологи, экологи зэрэг байгаль орчны чиглэлээр төгсөгчдийг нэмэлт хөтөлбөрөөр сургаж, экологийн асуудал хариуцсан мэргэшсэн мөрдөгчид бэлтгэж эхэлсэн байна.
© ДБХС
Энэ кабинет нь иж бүрэн тохижилттой, ирээдүйд шүүх, прокурор, цагдаа, хил, гаалийн байгууллагуудад ажиллах сонсогч, оюутнуудын мэдлэгийг дээшлүүлэх, сургалт, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах боломжтой юм.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу