The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Our News
ХЭНТИЙ АЙМГИЙН ДАДАЛ СУМ ДАХЬ ЗҮҮН БҮСИЙН САЛБАР ОФФИСЫН ДУЛААЛГЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Зүүн бүсийн салбар оффисын байшингийн гадна ханын дулаалга, суурийн дулаалгын ажил болон дулаан алдагдалгүй стандартын шаардлага хангах цонх солих ажлыг гүйцэтгэх сонирхолтой байгууллагуудыг үнийн санал ирүүлэн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Хийгдэх ажил, тоо хэмжээ:
Гадна хана болон суурийн дулаалга хийх нийт хэмжээ: 164мкв
Дулаан алдагдалгүй стандартын шаардлага хангасан цонх солих:
Цонх-1: 1,0х1,2м хэмжээтэй 9ш
Цонх-2: 1,9х1,26м хэмжээтэй 1ш
Цонх-3: 3,05х1,27м хэмжээтэй 1ш
Цонх-4: 3,95х1,27м хэмжээтэй 1ш
Цонх-5: 1,9х1,26м хэмжээтэй 1ш
Цонх-6: 4,0х1,25м хэмжээтэй 2ш
Цонх-7: 4.2,3м хэмжээтэй 1ш
Барилгын хэлбэр хэмжээ: Тус барилга нь тэнхлэгээрээ 8м х 8м хэмжээтэй шувуун нуруу хэлбэрийн дээвэртэй, гадна хана нь 20.0 см зузаан EPS дулаалган ханатай 2 давхар дүнзэн барилга байна.
Зүүн бүсийн салбар оффисын байршил: Хэнтий аймаг, Дадал сумын төв
Нийлүүлэгчид тавигдах ерөнхий шаардлага:
Барилга угсралт, барилгын дулаалга, дулаан алдагдлыг бууруулах ажил гүйцэтгэх чиглэлээр сүүлийн 3 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлагатай аж ахуй нэгж байх.
Хэнтий аймгийн Дадал сум хүртэл бараа материал тээвэрлэлтийг хариуцан хийж, ажлыг 2024 оны 10-р сард багтаан гүйцэтгэх боломжтой байх.
Сонгон шалгаруулалтад бүрдүүлж, ирүүлэх материал:
Сонгон шалгаруулалтад оролцох сонирхол илэрхийлсэн албан бичиг (албан бичигт ажил гүйцэтгэх хугацааг тодорхой заасан байх);
Байгууллагын гэрчилгээний хуулбар,
Байгууллагын товч танилцуулга,
Сүүлийн 5 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын танилцуулга;
Үнийн санал: Бараа, материалын үнэ, ажлын хөлс, тээвэр зэрэг бүгд багтсан дэлгэрэнгүй задаргаатай, НӨАТ орсон үнийн санал байх;
Материал хүлээж авах эцсийн хугацаа ба цахим хаяг:
Сонгон шалгаруулалтын материалыг цахим хэлбэрээр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын info@wwf.mn хаягаар 2024 оны 9-р сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд ирүүлнэ үү.
Гүйцэтгэх ажилтай холбоотой ажлын зургийг https://wwfasia.awsassets.panda.org/downloads/-----------------------_1_1.pdf линкээс авах боломжтой.
© ДБХС