What would you like to search for?

Our News

"ИРВЭСИЙН ӨДӨР"-ИЙН ЭВЕНТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА СОНГОХ ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ УРИЛГА

Дэлхий дээрх цоохор ирвэсийн 2 дахь том популяцийг хамгаалах үүрэгтэй манай улсад нэн ховор цоохор ирвэсийг таньж, мэдэх, экологийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулж, хамгаалах үйл хэргийг уриалах зорилготой “Цоохор ирвэсийн өдөр”-ийг тэмдэглээд 12 дахь жилтэйгээ золгож байна. Бид өмнөх жилүүдэд “Цоохор ирвэсийн өдөр”-ийг орон нутагт зохион байгуулдаг байсан бол энэ жил Улаанбаатар хотод үндэсний хэмжээнд зохион байгуулахыг зорьж байна.

2013 оны 10-р сарын 22-23-нд Киргиз улсын нийслэл Бишкек хотод “Дэлхийн цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр”-ийг хэлэлцэн батлах Олон Улсын чуулга уулзалт зохион байгуулагдаж, цоохор ирвэс бүхий 12 улс, донор байгууллагуудын төлөөлөгчид оролцон ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ БИШКЕКИЙН ТУНХАГЛАЛ-ыг хэлэлцэн баталж, жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “ДЭЛХИЙН ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ ӨДӨР” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу, Дэлхий дээрх цоохор ирвэсийн 2 дахь том популяцийг хамгаалах үүрэгтэй манай улсад нэн ховор цоохор ирвэсийг таньж, мэдэх, экологийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулж, хамгаалах үйл хэргийг уриалах зорилготой “Цоохор ирвэсийн өдөр”-ийг тэмдэглээд 12 дахь жилтэйгээ золгож байна. Бид өмнөх жилүүдэд “Цоохор ирвэсийн өдөр”-ийг орон нутагт зохион байгуулдаг байсан бол энэ жил Улаанбаатар хотод үндэсний хэмжээнд зохион байгуулахыг зорьж байна.
Ажлын зорилго: Цоохор ирвэсийн экологийн ач холбогдол болон Монгол улс нь дэлхийд ховор цоохор ирвэсийн хоёр дахь том популяцитай улс болохыг сурталчлах замаар цоохор ирвэсийн хамгааллын ач холбогдлыг олон нийтэд уриалах эвент зохион байгуулна.
Гүйцэтгэх ажил:
“Ирвэсийн өдөр”-ийн эвентийг зохион байгуулах болон энэ өдрийг угтан зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг Төслийн багтай зөвшилцөн гаргах;
Ирвэсийн өдрийг угтсан 3D видео шторкийг Улаанбаатар хотын үзэлт өндөртэй дэлгэцээр цацах;
“Ирвэсийн өдөр”-ийн эвентийг Улаанбаатар хотод үндэсний хэмжээнд зохион байгуулах; 
Байршил болон хугацаа: Улаанбаатар хот, 2024 оны 8-р сарын 25-ны өдрөөс 10-р сарын 25-ны өдөр
Тавигдах шаардлага:
Томоохон цар хүрээг хамарсан эвент зохион байгуулж байсан туршлагатай байх (Олон улсын төсөл хөтөлбөрийн эвент зохион байгуулж байсан бол давуу тал болно);
Эвент зохион байгуулах туршлагатай баг (зураглаач, видео графикч, техникч, найруулагч, дууны найруулагч, хөтлөгч гэх мэт)-тай байх;
Олон нийтийн телевизтэй хамтарч тухайн өдрийн үйл ажиллагааг эфирээр болон сошиал хуудсаар шууд дамжуулах боломжтой байх; 
Санал ирүүлэх:
Сонирхсон хуулийн этгээд нь дараах мэдээллүүдийг 2024 оны 8-р сарын 25-ны өдрийн 17:00 цагаас өмнө info@wwf.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Үүнд:
Байгууллагын сонирхол илэрхийлсэн албан бичиг
Байгууллагын танилцуулга
“Ирвэсийн өдөр” үйл ажиллагааг бүх насныханд зориулсан, бүтээлч байдлаар зохион байгуулах ерөнхий төсөөлөл, санааг гарган ирүүлэх;
Ажил гүйцэтгэх багийн гишүүдийн туршлага, ур чадварыг тусгасан танилцуулга, нотлох бичиг баримтууд
Ажлыг гүйцэтгэх төлөвлөгөө, үе шат
Дэлгэрэнгүй задаргаа бүхий үнийн санал 
Жич: “Цоохор ирвэсийн өдөр”-ийг Улаанбаатар хотод зохион байгуулах Ажлын удирдамжийг lkhagvajargal@wwf.mn хаягт бичгээр гаргасан хүсэлтийн дагуу авах боломжтой.
© ДБХС
logo

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу