The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Our News
Экоклубын сурагчдад зориулан “Татмын ойн өдөрлөг” зохион байгуулав
Өдөрлөг танхимын болон дадлагын сургалтаар явагдсан бөгөөд хүүхдүүд татмын ойн экосистем, түүний ач холбогдлын талаар танин мэдсэнээс гадна хайрлан хамгаалахад хүүхэд бүрийн оролцоо чухал болохыг мэдэж авлаа. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар 2023 онд Татмын ойн сургалтын хөтөлбөрийг экоклубын багш нарын саналын дагуу сайжруулж боловсруулсан билээ.
Өдөрлөг танхимын болон дадлагын сургалтаар явагдсан бөгөөд хүүхдүүд татмын ойн экосистем, түүний ач холбогдлын талаар танин мэдсэнээс гадна хайрлан хамгаалахад хүүхэд бүрийн оролцоо чухал болохыг мэдэж авлаа. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар 2023 онд Татмын ойн сургалтын хөтөлбөрийг экоклубын багш нарын саналын дагуу сайжруулж боловсруулсан билээ. Энэ жил уг хөтөлбөрийн дагуу экоклубын багш нар сурагчдад хичээл зааж, мэдлэг олгосон нь өмнөх жилүүдийнхээс онцлог байсан юм. Мөн сурагчдыг нүүдлийн шувуудын тухай мэдлэг олгох хичээлд хамруулж, дуран телескоп ашиглан шувуудыг ажиглаж, тэмдэглэл хөтлүүлж сургалаа.
Хэнтий аймгийн Булган сумын сурагч Б.Халиунаа “Би 2 дахь жилдээ энэ өдөрлөгт оролцлоо. Энэ удаагийн хичээлээр татмын ойн ач холбогдол, экосистемийн талаар мэдэж авснаас гадна төрөл бүрийн нүүдлийн шувуудыг ажиглаж сурсандаа сэтгэл хангалуун байна” гэж ярьсан юм.
Түүнчлэн, Хэнтий аймгийн Норовлин суманд “Нүүдлийн шувуудаа угтацгаая” үйл ажиллагааг экоклубын сурагчдын дунд зохиолоо. Монгол оронд хаврын улиралд нүүдэллэн ирж зусдаг шувуудыг хэрхэн танин мэдэх, ажиглаж сурах тухай мэдлэгийг тус арга хэмжээний үеэр сурагчдад олгосон юм.
© ДБХС