What would you like to search for?

Our News

“Мойлхон чамд баярлалаа” аян амжилттай өрнөж байна

Хаягдал үрээр моносны мод ургуулах санаачилгыг Хэнтий аймгийн Дадал сумын “Ногоон арал” экоклубын сурагчид гаргаж Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран 2019 оноос “Мойлхон чамд баярлалаа” аяныг өрнүүлж байна. Хэнтий аймгийн Дадал сум нь мойл жимсээр баялаг нутаг. Хэдий тийм ч байгалийн баялгыг зохистой ашиглах шаардлагатай байгаа юм.

“Ногоон арал” экоклуб нь нийт 26 гишүүнтэй бөгөөд мойлны үрсэлгээ ургуулах ажлыг гишүүд нь хариуцан ажилладаг. Түүнчлэн энэ ажлын ач холбогдлыг үе тэнгийнхэндээ сурталчилдаг. Сүүлийн жилүүдэд экоклубын 40 гаруй сурагч монос модыг үрээр тарих, арчлах аргачлалд суралцжээ. 
Сурагчид зуны амралтаараа 7 хоногоор ээлжлэн усалж, бойжуулах ажлаа хийдэг бөгөөд 2024 оны 5 дугаар сарын байдлаар тарих боломжтой 2-3 настай, нийт 3000 орчим моносны үрсэлгээтэй болжээ. Тэд тавдугаар сарын эхээр болсон Мод тарих үндэсний өдрөөр 600 ширхэг суулгацыг сумынхаа 120 иргэнд тус бүр 5 ширхэгийг өгч тариулсан байна. Нутгийн иргэд  сурагчдын санаачилгыг дэмжиж байгаа бөгөөд хашаандаа нэмж мод тарихаа амлаж байлаа.
Экоклубын сурагчид "Бид энэ аяны хүрээнд мойлны ясыг цуглуулж үрслүүлснээр бусдад зөв жишээ болж чадсан гэж бодож байна. Манай суманд олон айл гэрийнхээ гадна мойл тарьдаг болсон. Удахгүй аяныхаа нэрээр төгөл байгуулахаар төлөвлөж байгаа. Мойлны суулгацны өсөлтийг хэмжих, услах, хог ургамлыг нь түүх, хашаажуулах ажлыг  бид амжилттай хийсэн. Бидний санаачилгыг дэмждэг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол  дахь хөтөлбөрийн газрын ах эгч нартаа  маш их баярлалаа” хэмээн ярьсан юм.
© ДБХС
“Мойлхон чамд баярлалаа” аян амжилттай өрнөж байна

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу