The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Our News
Хөдөлгөөнт сургалтыг хилийн боомтод амжилттай зохион байгууллаа
Сургагч багш нар Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES), түүний хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлсийн бичиг баримтын бүрдүүлэлт, шалгахад анхаарах зүйлс болон Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, мөн энэ чиглэлээр хил гааль, хил орчмын бүс нутагт гарч буй хэрэг зөрчил, олон улс дахь байдал, сайн туршлагын талаар мэдээлэл өглөө.
Сургалт хилийн хяналтын байгууллагын алба хаагчдын зэрлэг амьтны эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт, хяналт, шалган шийдвэрлэх ажиллагааг сайжруулахад чиглэсэн юм. Сургагч багш нар Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES), түүний хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлсийн бичиг баримтын бүрдүүлэлт, шалгахад анхаарах зүйлс болон Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, мөн энэ чиглэлээр хил гааль, хил орчмын бүс нутагт гарч буй хэрэг зөрчил, олон улс дахь байдал, сайн туршлагын талаар мэдээлэл өглөө.
Түүнчлэн хилийн хяналт шалгалтын ажиллагааны онцлог, үүнийг үр дүнтэй зохион байгуулах боломж, зарим анхаарах асуудлууд зэргийг тээврийн хэрэгслийн үзлэгийн жишээн дээр тайлбарлав. Мөн прокурорын байгууллагаас зэрлэг амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлсийн хил дамнасан худалдааны талаарх хэрэг зөрчлийн шийдвэрлэлт, алдаа оноо, анхаарах асуудлуудыг сүүлийн үеийн судалгааны үр дүн, бодит жишээ, баримт дээр тулгуурлан тайлбарласан нь анхаарал татлаа.
Бас хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагааны онцлогийн талаар нээлттэй харилцан ярилцаж явуулснаараа оролцогчдын талархлыг хүлээсэн, тэдний мэргэжлийн мэдлэг, ур чадварыг тодорхой хэмжээнд дээшлүүлж, тулгамдаж буй зарим асуудлуудыг шийдвэрлэх арга, хэлбэрийг тайлбарлаж өгсөн онцлогтой сургалт болсон байна.
“Сонирхолтой арга хэлбэрээр зохион байгуулсан нь бидэнд мэдлэг нэмсэн маш чухал сургалт боллоо” хэмээн сургалтад хамрагдсан алба хаагчид сургагч багш нарт талархаж буйгаа илэрхийллээ. Цаашид энэ чиглэлийн сургалтыг тодорхой давтамжтайгаар илүү олон цагаар авах саналаа оролцогчид илэрхийлж байлаа.
© ДБХС