The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Our News
ТӨСЛИЙН ЭЦСИЙН ШАТНЫ ҮНЭЛГЭЭГ ХИЙХ ЗӨВЛӨХ БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ДАВТАН ЗАР
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хэрэгжүүлж буй “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн зорилтот бүс нутаг болох Говь-Алтай аймгийн Хасагт Хайрхан, Дарвийн нуруу, Баян-Өлгий аймгийн Сайр уул, Хатуугийн нуруу, Увс аймгийн Хархираа-Түргэн, Цагаан Шувуутын нурууг хамарсан 11 сумын малчин өрхийн нийгэм-эдийн засгийн түвшнийг тодорхойлох, мөн нутгийн иргэдийн ирвэс болон түүний идэш бологч амьтдын хамгаалал, тэдгээртэй хэрхэн зохицон амьдрах талаарх мэдлэг хандлага дадлыг өмнөх судалгааны арга зүйгээр хийж, үр дүнг харьцуулан дүгнэж, тус төслийн хэрэгжилт, үр дүнг тодорхойлсон нэгдсэн тайлан бэлтгэж, хүлээлгэн өгөхөд энэхүү ажлын зорилго оршино.
Ажлын зорилго: Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хэрэгжүүлж буй “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн зорилтот бүс нутаг болох Говь-Алтай аймгийн Хасагт Хайрхан, Дарвийн нуруу, Баян-Өлгий аймгийн Сайр уул, Хатуугийн нуруу, Увс аймгийн Хархираа-Түргэн, Цагаан Шувуутын нурууг хамарсан 11 сумын малчин өрхийн нийгэм-эдийн засгийн түвшнийг тодорхойлох, мөн нутгийн иргэдийн ирвэс болон түүний идэш бологч амьтдын хамгаалал, тэдгээртэй хэрхэн зохицон амьдрах талаарх мэдлэг хандлага дадлыг өмнөх судалгааны арга зүйгээр хийж, үр дүнг харьцуулан дүгнэж, тус төслийн хэрэгжилт, үр дүнг тодорхойлсон нэгдсэн тайлан бэлтгэж, хүлээлгэн өгөхөд энэхүү ажлын зорилго оршино.
Төслийн эцсийн шатны үнэлгээг дараах зорилтуудын хүрээнд хийж гүйцэтгэнэ. Үүнд:
-Төслийн зорилтот бүс нутаг дахь малчин өрхүүдийн малын гаралтай орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх замаар өрхийн нийгэм-эдийн засагт гарсан ахиц дэвшил, өөрчлөлтийг тодорхойлох
-Төслийн зорилтот бүс нутагт хэрэгжүүлсэн зэрлэг амьтад ээлтэй бэлчээрийн менежмент, даац болон зохистой ашиглалтын талаарх малчдын мэдлэг хандлага, дадлыг үнэлж, дүгнэх
-Төслийн зорилтот бүс нутгийн иргэдийн ирвэс болон түүний идэш тэжээл бологч амьтдын хамгааллын талаарх мэдлэг, хандлага, дадлын өөрчлөлтийг тус төслийн зорилго, зорилт, суурь болон дунд шатны судалгааны үр дүнтэй харьцуулж, үнэлэх.
Үнэлгээг зохион байгуулах төслийн зорилтот орон нутаг
Увс аймгийн Сагил, Түргэн, Бөхмөрөн, Тариалан, Ховд сум
Баян-Өлгий аймгийн Бугат, Толбо сум
Говь-Алтай аймгийн Баян-Уул, Жаргалан, Дарви, Шарга сум
Ажил гүйцэтгэх хугацаа: Гэрээ батлагдсанаас хойш 3 сарын хугацаанд гүйцэтгэх.
Тавигдах шаардлага: Олон улсын байгууллагын төслийн үнэлгээ хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан ажлын туршлагатай, үнэлгээний тайланг англи, монгол хэлээр бичих чадамж бүхий гишүүдтэй байх.
Санал ирүүлэх: Сонирхсон байгууллага мэдээллүүдийг 2024 оны 7-р сарын 15-ны өдрийн 17 цагаас өмнө info@wwf.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Үүнд:
-Зөвлөхийн сонирхол илэрхийлсэн хүсэлт, үнэлгээ хийх багийн гишүүдийн товч намтар (CV) болон иргэний үнэмлэхийн хуулбар
-Зөвлөхийн сүүлийн 5 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын товч танилцуулга
-Ажил гүйцэтгэх календарчилсан төлөвлөгөө
-Дэлгэрэнгүй задаргаа бүхий үнийн санал
© ДБХС