What would you like to search for?

Our News

Экоклубын сурагчид мониторингийн судалгаа хийв

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар экоклубүүдийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Энэ ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Халиун сумын экоклубын сурагчид 2023 онд "Монгол бөхөнгийн төгөл" байгуулж мод тарьсан юм. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр тэд 150 ширхэг хайлаас, 150 ширхэг бургас тарьсан бөгөөд саяхан мониторинг судалгаа хийлээ.

Усалгааг тогтмол хийж, арчилсны  үр дүнд 2024 оны зургадугаар сарын байдлаар 112 ширхэг хайлаас, 83 ширхэг бургас ургасан байжээ. Бургасны хамгийн өндөр нь 2.2 метр,  хамгийн намхан нь 0.6 метр байсан бол хайлаасны хамгийн өндөр нь 1.7м, хамгийн намхан нь 0.4 метр байв.
“Мод тарьж ургуулна гэдэг байгаль экологид маш чухал ажил. Ялангуяа элсний нүүдэл нэмэгдэж байгаа газруудад мод тарьснаар нүүдлийг сааруулахад нэмэр болно гэж мэргэжилтнүүд хэлдэг. Бид тарьсан модоо сайн ургуулахад анхаарч байгаа” хэмээн экоклубын сурагчид ярилаа.
© ДБХС
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр тэд 150 ширхэг хайлаас, 150 ширхэг бургас тарьсан бөгөөд саяхан мониторинг судалгаа хийлээ.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу