The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Идэвхтэн байгаль хамгаалагчдыг дэмжиж байна
Идэвхтэн байгаль хамгаалагчид нь байгаль орчны хяналтын улсын байцаагч болон байгаль хамгаалагчийг хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд нь тусалж, иргэд байгалийн нөөц баялгийг ашиглах зөвшөөрөл, төлбөр, хураамж төлсөн эсэхийг шалгах, зохих зөвшөөрөлгүй ан агнах, байгалийн нөөц баялгийг хууль бусаар ашигласан, агнасан үйлдэлд акт бичиж баримтжуулах зэрэг олон үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Мөн хариуцан хамгаалж буй газар нутгийнхаа амьтан, ургамлын ажиглалт мониторинг хийх, мөн тухайн орчинд явагдаж буй судалгаа шинжилгээний ажлуудад чухал үүрэг гүйцэтгэдэг. Ийм учраас Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас идэвхтэн байгаль хамгаалагчдыг дэмжин ажиллаж байна.
Тодруулбал, баруун бүсийн Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадтай хамтран идэвхтэн байгаль хамгаалагчидтай гэрээ байгуулж, үнэмлэх тэмдэг олгон ажиллуулж байгаагийн зэрэгцээ ажлын багаж хэрэгслээр хангахад дэмжлэг үзүүлж байна. Мөн идэвхтэн байгаль хамгаалагч нарыг чадавхжуулах мэргэжил арга зүйн болон хувь хүний хөгжлийн сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарсаар ирэв. Тухайлбал, 2019 оноос хойш Дарвийн нуруу, Хасагт хайрхан, Сайр уул, Хатуугийн нуруу, Хархираа, Түргэн, Цагаан шувуутын нурууны 30 гаруй идэвхтэн байгаль хамгаалагч нарт 4 удаагийн сургалт зохион байгуулжээ. Түүнчлэн дээр дурдсан бүс нутгийн 30 гаруй идэвхтэн байгаль хамгаалагч нарт хавар, намрын 5 төрлийн хувцас өгсөн юм.
Цаашид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 3 дугаар сарын А/189 дүгээр тушаалаар батлагдсан "Байгаль хамгаалагчийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр”-ийн хүрээнд идэвхтэн байгаль хамгаалагч нар жил бүр мэдлэг, ур чадвараа сайжруулах сургалтад тогтмол хамрагдах боломж бүрдэж байгаа бөгөөд энэ сургалтын зохион байгуулалт, санхүүжилт нь тодорхой болсон билээ. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас төв болон орон нутгийн төр захиргааны байгууллагуудыг идэвхтэн байгаль хамгаалагч нарыг ажиллуулж, ажлын үр дүнгээр нь урамшуулах, сургаж чадавхжуулахад анхаарал хандуулахыг уриалсаар байгаа юм.