What would you like to search for?

Our News

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР АШИГЛАЛТ, НӨЛӨӨЛӨЛ, ТӨЛӨВЛӨЛТИЙГ ЗУРАГЛАХ, ТУРШИХ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө боловсруулах арга зүйд газар ашиглалтаас үүдэлтэй нөлөөллийг тооцох арга зүйг боловсруулан нэмэлтээр оруулахаар төлөвлөж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглалтын үндсэн нэг хэлбэр нь аялал жуулчлал бөгөөд аялал жуулчлалаас үүдэлтэй нөлөөллийг нарийвчлан тооцох, даацад тохирсон ирээдүйн хөгжлийг оновчтой төлөвлөх арга зүйг боловсруулах шаардлагатай байна.

Үндэслэл: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө боловсруулах арга зүйд газар ашиглалтаас үүдэлтэй нөлөөллийг тооцох арга зүйг боловсруулан нэмэлтээр оруулахаар төлөвлөж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглалтын үндсэн нэг хэлбэр нь аялал жуулчлал бөгөөд аялал жуулчлалаас үүдэлтэй нөлөөллийг нарийвчлан тооцох, даацад тохирсон ирээдүйн хөгжлийг оновчтой төлөвлөх арга зүйг боловсруулах шаардлагатай байна. Гэхдээ энэхүү арга зүй нь бие даасан арга зүй биш байх бөгөөд тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө боловсруулах арга зүйн бүрэлдэхүүн хэсэг байна.
Зорилго: Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газрыг ашиглахаас үүдэлтэй нөлөөг тооцох, даацад тохируулсан төлөвлөлтийг зураглах арга зүй боловсруулахад энэхүү ажлын зорилго оршино.
Хугацаа: Ажлыг гурван сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ.
Ажлын үндсэн чиглэл, үйл ажиллагаа:
-Аялал жуулчлалаас үүдэлтэй одоогийн болон ирээдүйн нөлөөллийг тооцох, төлөвлөх, зураглах гадаад, дотоодын сайн туршлагыг судалж дүн шинжилгээ хийх;
-Аялал жуулчлалаас үүдэлтэй одоогийн болон ирээдүйн нөлөөллийг тооцох, төлөвлөх, зайнаас тандан болон газар зүйн мэдээллийн систем ашиглан зураглах алхамуудыг тодорхойлж хэлэлцүүлэх;
-Ялгаатай экосистем, ангилал бүхий 5 тусгай хамгаалалттай газар нутгийг сонгож зураглах, турших;
-Дээрх дүн шинжилгээ, туршилтын үр дүнд тулгуурлан “Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө боловсруулах” арга зүйн бүрэлдэхүүн хэсэг (тодорхойлох, төлөвлөх, үр дүнг үнэлэх, уялдуулах үе шат) байхаар тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газрыг ашиглахаас үүдэлтэй нөлөөг тооцох, даацад тохируулсан төлөвлөлтийг зураглах арга зүйг санал болгох, хэлэлцүүлэх;
-Хэлэлцүүлгээс гарсан санал, шүүмжийг тусгах, арга зүйг эцэслэж ажлын үр дүнг хүлээлгэн өгөх. 
Хүлээгдэж буй үр дүн: “Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө боловсруулах” арга зүйн бүрэлдэхүүн хэсэг (тодорхойлох, төлөвлөх, үр дүнг үнэлэх, уялдуулах үе шат) байхаар тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газрыг ашиглахаас үүдэлтэй нөлөөг тооцох, даацад тохируулсан төлөвлөлтийг зураглах арга зүйг боловсруулсан байна.
 Зөвлөхөд тавигдах шаардлага:
-Зөвлөх баг нь 2 гишүүнтэй байх багийн гишүүд нь байгаль орчин, газрын чиглэлээр мэргэшсэн, газар зүйн мэдээллийн систем ашиглан дүн шинжилгээ хийх чадвартай, тус бүр мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх;
-Аялал жуулчлалын төлөвлөлт, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө болон газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах ажилд оролцож байсан ажлын туршлагатай байх;
-Англи хэлний мэдлэгтэй байх;
-Сонгосон газар нутгуудад очиж сургалт, уулзалт зохион байгуулахад хамтран ажиллах боломжтой байх. 
Сонирхсон зөвлөх баг нь доорх материалуудыг 2024 оны 6-р сарын 06-ны өдрийн 17.00 цагаас өмнө info@wwf.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Үүнд:
-Зөвлөхүүд нь өөрийн CV, танилцуулга (боловсрол, мэргэшсэн байдал, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, холбоо барих хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг г.м),
-Тухайн зарлагдсан ажилтай ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт, товч танилцуулга,
-Ажлын даалгаварт тусгагдсан ажлыг хэрхэн гүйцэтгэх талаарх товч ажлын санал, ажлын календарчилсан төлөвлөгөө, зардлын задаргаа бүхий үнийн санал
-Зарлагдсан ажилтай холбоотой хавсаргах бусад нэмэлт материал.
Жич: Зөвхөн эхний шатанд шалгарсан зөвлөх багтай холбогдох болно.
 
© ДБХС
лого

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу