What would you like to search for?

Our News

Төмөр зам болон хурдны авто замын хориг хашааны үндэсний стандартыг баталжээ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд сөрөг нөлөө багатай авто болон төмөр замын хориг хашаа барих шаардлага, ач холбогдлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилж, төрийн байгууллагын мэргэжилтнүүд, зам тээврийн салбарын хувийн хэвшлийнхныг оролцуулсан цуврал уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж идэвхтэй ажилласны үр дүнд Стандарт, хэмжил зүйн газраас Төмөр зам болон хурдны авто замын хориг хашаа. Ерөнхий шаардлага (MNS 7042:2024) үндэсний стандартыг баталлаа.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд сөрөг нөлөө багатай авто болон төмөр замын хориг хашаа барих шаардлага, ач холбогдлыг  олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилж, төрийн байгууллагын мэргэжилтнүүд, зам тээврийн салбарын хувийн хэвшлийнхныг оролцуулсан цуврал уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж идэвхтэй ажилласны үр дүнд Стандарт, хэмжил зүйн газраас Төмөр зам болон хурдны авто замын хориг хашаа. Ерөнхий шаардлага (MNS 7042:2024) үндэсний стандартыг баталлаа. Энэ чухал ажлыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хийсэн юм.
Стандартыг батлуулахад Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газар болон Төмөр зам, далайн тээврийн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтнүүд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтнүүд идэвхи зүтгэлтэй оролцсон юм. Хэдхэн хоногийн өмнө батлагдсан энэ стандартыг хэрэгжүүлснээр шугаман дэд бүтцийг хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир, монгол бөхөн зэрэг ховор зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд сөрөг нөлөө багатай,  илүү ээлтэй төлөвлөх, бүтээн байгуулах боломж бүрдэж байгаагаараа чухал ач холбогдолтой билээ.
 
© ДБХС
Энэ чухал ажлыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хийсэн юм.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу