What would you like to search for?

Our News

Конвенцын үндэсний Удирдан зохицуулах зөвлөл болон Шинжлэх ухааны зөвлөлийн ажиллах журмуудыг баталлаа

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн тушаалаар Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)- ыг хэрэгжүүлэх Үндэсний Удирдан зохицуулах зөвлөл болон Шинжлэх ухааны зөвлөлийн ажиллах журмуудыг баталлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн тушаалаар Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)- ыг хэрэгжүүлэх Үндэсний Удирдан зохицуулах зөвлөл болон Шинжлэх ухааны зөвлөлийн ажиллах журмуудыг баталлаа.        
Зэрлэг амьтан, ургамлын аймаг нь олон төрөл зүйл, янз бүрийн хэлбэр төрхөөрөө энэ ертөнцийн байгалийн тогтолцооны орлуулшгүй бүрэлдэхүүн хэсэг тул тэдгээрийг хамгаалж өнөө болон хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээх ёстой. Түүнчлэн зэрлэг амьтан, ургамлын зарим зүйлийг олон улсын хэмжээнд хэтрүүлэн ашиглах явдлыг зохицуулж, хамгаалахад олон улсын хамтын ажиллагаа нэн шаардлагатай байгааг талууд хүлээн зөвшөөрч энэ конвенцод нэгдсэн орсоор байна. Тус конвенцын үндсэн зорилго нь зэрлэг амьтан, ургамлын аль нэгэн зүйл олон улсын худалдаанд хэт их хэмжээгээр өртөж, устах аюулд орохоос хамгаалахын зэрэгцээ олон улсын хяналт зохицуулалттайгаар худалдаалахад чиглэдэг. Монгол Улс  1996 онд тус конвенцод нэгдэн орж гишүүн нь болсон бөгөөд 2002 онд Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийг баталсан боловч тэдгээрийн хэрэгжилт хангалтгүй байсаар байгаа билээ.         
Ийм учраас Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар сүүлийн жилүүдэд талуудтай хамтран “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)”, зэрлэг амьтдын хууль бус худалдааны талаарх Лондон болон Касанегийн бага хурлын тунхаг, протокол, мөн түүнчлэн Монгол Улсын Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг цогцоор нь хамруулсан нөлөөллийн шинжилгээг 2017, 2021 онд хийсэн юм.  Энэ хүрээнд нийт 5 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал, мөн дөрвөн журам, хоёр жагсаалтын төслүүдийг боловсруулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргэж, харилцан санал солилцож, талуудаас санал авч, улам боловсронгуй болгож хамтран ажилласан билээ. Үүний үр дүнд нэн тэргүүнд дээр дурдсан журмуудыг батлуулж чадлаа.
Ингэснээр Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES), Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий үндэсний Удирдан зохицуулах зөвлөл болон Шинжлэх ухааны зөвлөлийн үйл ажиллагаа, бүтэц, орон тоо, зөвлөлийн дарга, гишүүн, нарийн бичгийн дарга нарын бүрэн эрх, ажлын нөхцөл, тус конвенцыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг олон зүйлийг тодорхой болгож, зохицуулж байгаагаараа ач холбогдолтой юм.  
 
 
 
 
 
© ДБХС
Монгол Улс 1996 онд тус конвенцод нэгдэн орж гишүүн нь болсон бөгөөд 2002 онд Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийг баталсан боловч тэдгээрийн хэрэгжилт хангалтгүй байсаар байгаа билээ.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу