What would you like to search for?

Our News

БУЛАГ ХАШИЖ ХАМГААЛАХ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХЭД БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН ЭРСДЭЛ (ESSF)-Г БУУРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ҮНЭЛЭХ, ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, ЗӨВЛӨМЖ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Энэхүү ажлын хүрээнд урьдчилсан байдлаар төслийн төлөвлөлтөд зориулж тодорхойлсон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн хүрээг Дэлхийн байгаль хамгаалах сангийн баримталдаг байгаль орчин, нийгмийн нөлөөллийн хүрээний хамрах стандартууд, бодлоготой уялдуулан үнэлэх, дүн шинжилгээ хийх, зөвлөмж боловсруулах ажлыг гүйцэтгэх зөвлөхийг сонгох шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамгааллын хөтөлбөрийн хүрээнд Бөхөнгийн тархац нутагт хамаарах малчин иргэдийн мэдлэг хандлага, танин мэдэхүйг уламжлалт байгаль хамгаалалд хандуулахаас гадна дэлхийд ховордсон Монгол бөхөнгийн тархац нутгийг малын хөлийн талхигдал, уст цэгийн хомсдолоос сэргийлэх, тэгш хүртээмжийг сайжруулах, хамгаалах зорилгоор хашиж хамгаалах булгуудыг сонгох, булгийн эхийг нь хаших ажилд байгаль орчин, нийгмийн нөлөөллийн хүрээг урьдчилсан байдлаар төслийн төлөвлөлтөд зориулж тодорхойлсон. Энэхүү ажлын хүрээнд урьдчилсан байдлаар төслийн төлөвлөлтөд зориулж тодорхойлсон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн хүрээг Дэлхийн байгаль хамгаалах сангийн баримталдаг байгаль орчин, нийгмийн нөлөөллийн хүрээний хамрах стандартууд, бодлоготой уялдуулан үнэлэх, дүн шинжилгээ хийх, зөвлөмж боловсруулах ажлыг гүйцэтгэх зөвлөхийг сонгох шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Хамрах хүрээ: Төсөл хэрэгжиж буй бөхөнгийн тархац нутаг дэвсгэрт хамаарах хашиж хамгаалахаар сонгосон болон хамгаалсан булаг бүхий сум, багийн хүрээнд үнэлгээ хийнэ. Түүнчилэн төслийн нөлөөллийн бүс нутагт хамаарах зорилтот бүлэг болох тухайн сум, багийн булгийн эргэн тойрон дахь малчин айл өрх, сум, аймгийн шийдвэр гаргагч болон бусад оролцогч талуудын хүрээнд хийгдэнэ.
Хашиж хамгаалсан булаг: Говь-Алтай аймгийн Баян-Уул, Шарга, Халиун, Хөхморьт, Тонхил, Төгрөг, Дарви сумдын 15 булаг, Ховд аймгийн Дарви сумын 2 булаг
Хашиж хамгаалах булаг: нийт төлөвлөсөн 24 булаг бүхий сумд /нийт 13 булгийн эх хашиж хамгаалахаар Говь-Алтай аймгийн Баян-Уул, Шарга, Халиун, Хөхморьт, Тонхил, Төгрөг сумд сонгогдсон, Ховд аймгийн Дарви, Манхан суманд нийт 11 булгийн эхийг хашиж хамгаалахаар сонгогдсон/ 
Хугацаа:Энэхүү үнэлгээ, дүн шинжилгээ, зөвлөмж боловсруулах ажлыг гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 30 хоногийн дотор багтаан гүйцэтгэж, тайлагнана.   
Гүйцэтгэх ажил:
Урьдчилсан байдлаар төслийн төлөвлөлтөд зориулж тодорхойлсон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн хүрээг үнэлэх, нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх,
Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн хүрээг тодорхойлсон байдалд хийсэн үнэлгээнээс сул болон давуу тал, ДБХС-ийн стандартуудтай хэрхэн нийцэж буй эсэхэд зөвлөмж боловсруулна,
Үнэлгээний үр дүнг үндэслэн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн хүрээг хэрхэн сайжруулах, цаашид анхаарах бусад зүйлсийн талаарх зөвлөмжийг зорилтот бүлэг тус бүрээр гаргана.
Тавигдах ерөнхий шаардлага:
Зөвлөх нь Дэлхийн байгаль хамгаалах сангийн баримталдаг байгаль орчин, нийгмийн нөлөөллийн хүрээний стандарт, бодлогын дагуу үнэлгээ, дүн шинжилгээ хийх;
Зөвлөх нь байгаль орчин, нийгмийн нөлөөллийн хүрээний үнэлгээг хийж байсан туршлагатай бол давуу талтай, байгаль орчны чиглэлийн хууль эрхзүйн зөвлөгөө өгч байсан дор хаяж 5 жилийн туршлагатай байх, судалгааны тайлан, бүтээлээ хавсаргах;
Шаардлагатай тохиолдолд гэрээний хугацаанд төслийн оролцогч талуудтай газар дээр нь очиж ажиллах боломжтой байх. 
Бүрдүүлж, ирүүлэх материал:
Сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн хүсэлт;
Санал болгож буй үнэлгээг гүйцэтгэх зөвлөхийн ажлын үнийн санал (дэлгэрэнгүй задаргаатай, НӨАТ орсон дүн, календарчилсан төлөвлөгөө, хээрийн ажлын 1 удаагийн зардлыг тусад нь тооцож оруулахдаа Говь-Алтай аймгийн Шарга, Дарви, Ховд аймгийн Дарив, Манхан сумдаар тооцох);
Зөвлөхийн товч танилцуулга, ижил төстэй гүйцэтгэж байсан ажлын жагсаалт, холбогдох цахим хаяг, утасны дугаар. 
Материал хүлээж авах эцсийн хугацаа ба цахим хаяг:
Сонгон шалгаруулалтын материалыг цахим хэлбэрээр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын info@wwf.mn хаягаар 2024 оны 5-р сарын 13-ны өдөр Улаанбаатарын цагаар 12:00 цаг хүртэл хугацаанд ирүүлнэ үү.  
© ДБХС
лого

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу