What would you like to search for?

Our News

ЦЭН ТОГОРУУНЫ ЧУХАЛ БОЛОН ҮРЖЛИЙН АМЬДРАХ ОРЧИН, ҮҮРЛЭХ НӨХЦӨЛ, АЮУЛ ДАРАМТ, ХАМГААЛЛЫН БОЛОМЖИТ АРГА ХЭМЖЭЭГ СУДАЛЖ ТОДОРХОЙЛОХ, САНАЛ ЗӨВЛӨМЖ БОЛОВСРУУЛАХ БАГ ЭСВЭЛ БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дах хөтөлбөрийн газрын хамгааллын хөтөлбөрийн хамрагдах сав газар, түүний орчмын ус намгархаг газарт цэн тогорууны амьдрах орчин, үржлийн хосуудын үрждэг, цуглардаг чухал газруудыг тодорхойлох, үржлийн бус хосуудын үүрлэх нөхцөл, газруудыг тодорхойлох, зураглал гаргах, аюул дарамтыг үнэлэх хамгааллын боломжит арга хэмжээ, санал зөвлөмж боловсруулах ажлыг гүйцэтгэх баг эсвэл байгууллагыг сонгох шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дах хөтөлбөрийн газрын хамгааллын хөтөлбөрийн хамрагдах сав газар, түүний орчмын ус намгархаг газарт цэн тогорууны амьдрах орчин, үржлийн хосуудын үрждэг, цуглардаг чухал газруудыг тодорхойлох, үржлийн бус хосуудын үүрлэх нөхцөл, газруудыг тодорхойлох, зураглал гаргах, аюул дарамтыг үнэлэх хамгааллын боломжит арга хэмжээ, санал зөвлөмж боловсруулах ажлыг гүйцэтгэх баг эсвэл байгууллагыг сонгох шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Хамрах хүрээ: Онон, Улз, Халх голын сав газар, түүний орчмын ус намгархаг газарт цэн тогорууны чухал болон үржлийн амьдрах орчин, үүрлэх орчноор хязгаарлагдаж буй үржлийн бус хосуудын үүрлэх газар зэрэг хамаарна.
Хугацаа: Хавар болон намрын улиралд судалгааг хийх бөгөөд гүйцэтгэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг гэрээ хийхэд талууд тохиролцоно. Жич: Санал болгож буй судалгааны ажлын явцын тайланг 2024 оны 6 сарын 20-ны өдөрт багтаан гүйцэтгэж, тайлагнах. 
Гүйцэтгэх ажил:
Онон, Улз, Халх голын сав газар, түүний орчмын ус намгархаг газрын цэн тогорууны чухал амьдрах орчин, зусдаг байршил, үржлийн хосуудын үрждэг, цуглардаг чухал газруудыг тодорхойлох, зураглах;
Үүрлэх орчноор хязгаарлагдаж буй үржлийн бус хосуудын үүрлэх нөхцөл, газруудыг тодорхойлох, зураглал гаргах;
Тодорхойлсон газар тус бүрийн байгалийн унаган байдалд учирч байгаа аюул, одоогийн нөхцөл, доройтлыг тодорхойлох, эрэмбэлэх
Тодорхойлсон газар тус бүрийн онцлогт тохирсон хамгааллын санал, зөвлөмж боловсруулах, хамгааллын ач холбогдлоор  нь эрэмбэлэх;
Эдгээр газруудыг хамгаалах, нөхөн сэргээх, цэн тогорууны үржлийн амжилт, үүрлэлтийг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох, мониторинг хяналт хийх төлөвлөгөөг боловсруулах, мэдээлэл цуглуулах аргачлалыг тодорхойлох. 
Гүйцэтгэгчид тавигдах ерөнхий шаардлага:
Судалгааг гүйцэтгэх баг эсвэл байгууллага нь шувууны чиглэлээр судалгаа хийж байсан, багадаа 3 жилийн судалгааны ажлын туршлагатай байх, судалгааны тайлан, бүтээлээ хавсаргах;
Санхүүжилтийн нөхцлөөс хамаарч судалгааны цар хүрээ харилцан адилгүй байх бөгөөд гүйцэтгэгч тал судалгааны ажлын төлөвлөгөөг нарийвчилан боловсруулж захиалагч талтай харилцан тохиролцож батлуулах;
Хэрэв шаардлагатай тохиолдолд сонгон шалгаруулалт хийх явцад оролцогч талуудаас нэмэлт материал, мэдээлэл ирүүлэх. 
Сонгон шалгаруулалтад бүрдүүлж, ирүүлэх материал:
Сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн хүсэлт;
Санал болгож буй судалгааг гүйцэтгэх багийн үнийн санал (дэлгэрэнгүй задаргаатай, НӨАТ орсон дүн, календарчилсан төлөвлөгөө, хээрийн ажлын 2 удаагийн зардлыг тусад нь тооцож оруулах);
Байгууллага бол гэрчилгээний хуулбар, банкны тодорхойлолт;
Судалгаанд оролцох баг эсвэл байгууллагын товч танилцуулга (гишүүдийн танилцуулга, холбогдох цахим хаяг, утасны дугаар). 
Материал хүлээж авах эцсийн хугацаа:
Сонгон шалгаруулалтын материалыг цахим хэлбэрээр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын info@wwf.mn хаягаар 2024 оны 5-р сарын 6-ны өдрийн Улаанбаатарын цагаар 12:00 цаг хүртэл хугацаанд ирүүлнэ үү.
 
© ДБХС
Онон, Улз, Халх голын сав газар, түүний орчмын ус намгархаг газарт цэн тогорууны чухал болон үржлийн амьдрах орчин, үүрлэх орчноор хязгаарлагдаж буй үржлийн бус хосуудын үүрлэх газар зэрэг хамаарна.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу