What would you like to search for?

Our News

АЛТАЙ-СОЁНЫ БҮСИЙН САЛБАРТ ХӨДӨӨГИЙН ХӨГЖИЛ ХАРИУЦСАН АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ЗАР

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтай-Соёны бүс нутагт ажиллах Хөдөөгийн хөгжлийн ажилтан нь баруун бүс нутгийн зорилтот сумдын ХАА-н хоршоод болон Хадгаламж зээлийн хоршоодын байгальд ээлтэй бизнесийг хөгжүүлэх, үйл ажиллагааг чадавхжуулах, стратеги болон бизнес төлөвлөлт, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтай-Соёны бүс нутагт ажиллах Хөдөөгийн хөгжлийн ажилтан нь баруун бүс нутгийн зорилтот сумдын  ХАА-н хоршоод болон Хадгаламж зээлийн хоршоодын  байгальд ээлтэй бизнесийг хөгжүүлэх, үйл ажиллагааг чадавхжуулах, стратеги болон бизнес төлөвлөлт, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ.
Байршил: Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын салбар оффис болох Алтай-Соёны  бүсийн  төв (Ховд аймаг)-т ажиллана.
Хугацаа: Нэг жилийн хугацаатай байх бөгөөд гүйцэтгэлээс хамаарч жил бүр сунгагдах боломжтой
Хамрах хүрээ: Баруун 4 аймгийн зорилтот сумдууд
Ажлын үндсэн чиг үүрэг:
 -Орон нутагт хэрэгжүүлж буй хөдөөгийн хөгжил, бэлчээрийн менежменттэй  холбогдолтой үйл ажиллагааг төлөвлөн, хэрэгжүүлнэ;
-Орон нутгийн хоршоодын хөгжилтэй  холбоотой зорилтуудыг бусад зорилтуудтай нийцүүлэх бөгөөд гэрээт зөвлөхүүд, байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, нэгдмэл ажиллагааг хангуулах, үр дүнг нэгтгэх;
-Зорилтот сумдын хоршоо, ХЗХ-дын бизнесийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх нөхцөлийг хангуулах, үр дүнг бодитой тооцоолох, байгаль хамгаалал болон бэлчээрийн менежментийн бусад үйл ажиллагаатай холбоход чиглүүлэх;
-Зорилтот сумдын хэрэгжүүлж буй бизнесийн үйл ажиллагааг шаардлагатай мэдээллээр хангах, дэмжих, цехийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг хөгжүүлэлтийг зорилтот талуудад хүргэх асуудлыг хангуулах;
-Орон нутгийн бизнесийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулахад тогтмол хяналт хийж, тэдгээрийн үйл ажиллагааны үр дүн, амжилтад дүгнэлт, шинжилгээ хийж, зөвлөмжөөр хангах;
-Орон нутгийн хамтрагч талуудад, тэдний үйл ажиллагааг сайжруулах, цех үйлдвэрлэл, хоршоо, ХЗХ, малчид, иргэдийн үйл ажиллагааг дэмжиж, сайжруулахад шаардлагатай байгальд ээлтэй, тогтвортой бизнесийн хөгжүүлэлтийн тухай, болон малчид, иргэдэд арга аргачлал өгч ажиллана; 
Тавигдах шаардлага:
-Бизнес, маркетинг, ХАА, эдийн засаг, санхүүгийн менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
-Асуудлыг шийдвэрлэх, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, тайлан бичих бичгийн чадвартай байх;
-Багаар ажиллах, оролцогч талуудын оролцоог хангахын тулд харилцааны маш сайн ур чадвартай байх;
-Бизнес маркетинг, хөдөөгийн хөгжил, төслийн менежментийн чиглэлээр ажиллаж байсан нь давуу тал болно 
Бүрдүүлэх материал:
-Ажилд орохыг хүссэн албан хүсэлт;
-Товч намтар (Ажлын туршлагын талаар дэлгэрэнгүй тусгасан CV);
-Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар;
-Ажлын газрын тодорхойлолт; 
Хугацаа: 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 18:00 цагаас өмнө info@wwf.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
© ДБХС
лого

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу