What would you like to search for?

Our News

Байгаль хамгаалагчийн сургалтын хөтөлбөр батлагдлаа

Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн тушаалаар Байгаль хамгаалагчийн сургалтын хөтөлбөрийг баталлаа. Байгаль хамгаалагчдын мэдлэг, туршлагыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой энэ сургалтын хөтөлбөрийг боловсруулах ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар сүүлийн таван жилийн хугацаанд талуудтай хамтран хийсэн нь ийнхүү үр дүнд хүрлээ.

Байгаль хамгаалагчдын ярьснаар ийм сургалтын хөтөлбөртэй болох зайлшгүй шаардлагатай байв. Учир нь, 2023 онд 700 гаруй байгаль хамгаалагчдаас авсан асуулга судалгаагаар, тэдний 90% нь хууль эрх зүйн орчны мэдлэг чадвараа сайжруулах, 65% нь биологийн олон янз байдлын мониторингийн судалгааны арга зүйг эзэмших, 40% нь галт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгслийг зүй зохистой хэрэглэх чадварыг эзэмших шаардлагатай байгаагаа илэрхийлжээ.
Мөн 30% нь тухайн орон нутгийнхаа амьтан, ургамлын зүйлүүдийг таньж тодорхойлох, судалгааны багаж хэрэгслүүдийг бүрэн ашиглаж сурах, 20% нь хэрэг зөрчил илрүүлсэн тохиолдолд хэргийн газрын үзлэгийг хэрхэн гүйцэтгэх, харилцааны ур чадвараа сайжруулах сонирхолтой байгаагаа онцолсон байдаг.  
Тиймээс олон улсын сайн туршлагаас судалж, энэ бүгдийг өөрийн орны онцлог, нөхцөл байдал, хууль, эрх зүйн орчинтой уялдуулж тус хөтөлбөрийг боловсруулсан байна. Энэ сургалтын хөтөлбөр батлагдсанаар, улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч, байгаль хамгаалагч болон идэвхтэн байгаль хамгаалагч нарыг тодорхой үе шаттай, богино хугацааны хөтөлбөрөөр тэдний мэдлэг, ур чадварыг сайжруулж, чадавхжуулах боломж бүрдэж байгаа юм.
Бүх шатны мэргэшүүлэх сургалтыг жилд нэг удаа зохион байгуулж, сургалтад хамрагдсан байгаль хамгаалагч нарт сертификат олгоно. Мөн сургалтыг зохион байгуулахад шаардагдах санхүүжилтийг жил бүрийн төсөвт тусгаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газар болон аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нарт үүрэг болгожээ.
 
© ДБХС
Бүх шатны мэргэшүүлэх сургалтыг жилд нэг удаа зохион байгуулж, сургалтад хамрагдсан байгаль хамгаалагч нарт сертификат олгоно.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу