What would you like to search for?

Our News

ГАЗРЫН ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТИЙН АРГА БАРИЛ, ТЕХНОЛОГИЙГ WOCAT МЭДЭЭЛЛИЙН САНД БАТАЛГААЖУУЛAХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР

WOCAT нь газрын тогтвортой менежментийн туршлагыг баримтжуулах, үнэлэх, хэрэглэгч төвтэй, нээлттэй, дэлхийн хэмжээнд хэрэглэгдэхүйц стандарт арга, хэрэгсэл юм. WOCAT-ын хэмжээнд газрын тогтвортой менежмент гэдгийг хөрс, ус, ургамал, амьтан зэрэг газрын нөөцийг зохистой, тогтвортой ашиглах гэж тодорхойлсон болно. WOCAT асуулга ашиглан баримтжуулсан бүх мэдээлэл Дэлхийн газрын тогтвортой менежментийн мэдээллийн санд нээлттэй тавигдах бөгөөд газрын тогтвортой менежментийн мэдлэгийг түгээх, цаашид шийдвэр гаргах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх аливаа үйл хэрэгт ашиглагдах боломжтой.

Монгол Улс цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилтын хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцод 1996 онд нэгдэн орж, үе шаттай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд байна. Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төслөөс байгаль орчны асуудлуудыг харгалзсан, оролцооны аргад тулгуурласан газрын тогтвортой менежментийн төлөвлөгөөг Монгол орны зүүн бүсэд боловсруулан батлуулсан. Төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхэд газрын доройтлоос сэргийлэх, газрын доройтлыг бууруулах, доройтсон газрыг сэргээх газрын менежментийн технологи болон арга барил, сайн туршлагуудыг World Overview of Conservation Approaches and Technologies (WOCAT) мэдээллийн санд бүртгүүлэх, олон улсад болон үндэсний хэмжээнд таниулан сурталчлах шаардлагатай байна.
WOCAT нь газрын тогтвортой менежментийн туршлагыг баримтжуулах, үнэлэх, хэрэглэгч төвтэй, нээлттэй, дэлхийн хэмжээнд хэрэглэгдэхүйц стандарт арга, хэрэгсэл юм. WOCAT-ын хэмжээнд газрын тогтвортой менежмент гэдгийг хөрс, ус, ургамал, амьтан зэрэг газрын нөөцийг зохистой, тогтвортой ашиглах гэж тодорхойлсон болно. WOCAT асуулга ашиглан баримтжуулсан бүх мэдээлэл Дэлхийн газрын тогтвортой менежментийн мэдээллийн санд нээлттэй тавигдах бөгөөд газрын тогтвортой менежментийн мэдлэгийг түгээх, цаашид шийдвэр гаргах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх аливаа үйл хэрэгт ашиглагдах боломжтой.
Зорилго: Газрын тогтвортой менежментийг хэрэгжүүлж буй сайн туршлагуудыг бүртгэлжүүлэх, WOCAT мэдээллийн санд англи, монгол хэлээр бүртгэн баталгаажуулахад энэхүү ажлын зорилго оршино.
Хугацаа: Гэрээ батлагдсанаас хойш 5 сарын хугацаанд ажлыг гүйцэтгэнэ.
Ажлын үндсэн чиглэл, үйл ажиллагаа:
-Монгол улсад амжилттай хэрэгжиж байгаа хөрс, ус, ургамал, амьтан зэрэг газрын нөөцийг зохистой, тогтвортой ашиглаж буй газрын тогтвортой менежментийн сайн туршлагуудын талаарх мэдээллийг цуглуулж, бүртгэлийн хүснэгтийг (inventory sheet) бөглөх,
-Бүртгэлийн хүснэгтээр цуглуулсан мэдээллийг талуудаар хэлэлцүүлэх, WOCAT мэдээллийн санд бүртгэх шилдэг арга барил, технологуудыг сонгох,
-Сонгогдсон арга барил, технологуудыг WOCAT асуулгын дагуу бүртгэх, хээрийн судалгаагаар нэмэлт мэдээлэл цуглуулж, гэрэл зураг, видео бичлэг хийж баримтжуулах,
-Бүртгэсэн сайн туршлагуудын талаарх мэдээллийг анх нэвтрүүлсэн холбогдох хувь хүн, байгууллагуудаар хянуулах,
-Бүртгэсэн сайн туршлагуудыг WOCAT мэдээллийн санд монгол болон англи хэл  дээр оруулж, WOCAT сүлжээний нарийн бичгийн даргын зааварчилгааны дагуу холбогдох засваруудыг хийж эцэслэн баталгаажуулах, олон нийтэд түгээхэд бэлэн болгох 
Хүлээгдэж буй үр дүн: Газрын тогтвортой менежментийн  хамгийн багадаа 15  арга барил, технологуудыг WOCAT мэдээллийн санд баталгаажуулсан байна
Гүйцэтгэгчид тавигдах шаардлага:
-Хөрс, ус, ургамал, амьтан зэрэг газрын нөөцийг зохистой, тогтвортой ашиглалтын талаар судалгааны ажил хийж байсан туршлагатай байх,
-Байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.
-Монгол, Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй, хэл яриа, бичгийн найруулгын өндөр чадвартай байх,
-Багаар болон бие даан ажиллах чадвартай байх,
-Хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, богино хугацааны ачаалалтай ажиллах чадвартай байх 
Бүрдүүлэх материал: Сонирхсон хувь зөвлөх нь доорх  материалуудыг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 17.00 цагаас өмнө info@wwf.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Үүнд:
-CV, танилцуулга (боловсрол, мэргэшсэн байдал, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, холбоо барих хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг г.м),
-Ажлын даалгаварт тусгагдсан ажлыг хэрхэн гүйцэтгэх талаарх товч тайлбар, ажлын хуваарь, үнийн санал
-Тухайн зарлагдсан ажилтай ижил төстэй хийсэн ажлын жагсаалт,
-Зарлагдсан ажилтай холбоотой хавсаргах бусад нэмэлт материал.
Жич: Зөвхөн эхний шатанд шалгарсан хувь хүнтэй холбогдох болно. 
© ДБХС
лого

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу