The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Our News
Экоклубын сурагчдын санаачилга амжилттай өрнөж байна
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Онон голын сав газрын экоклубын сурагчидтай хамтран “Хуванцарыг бид багасгаж чадна” аян зохион байгуулж байгаа билээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Батширээт сумын ерөнхий боловсролын сургуулийн “Ногоон-Алт” экоклубын сурагчид энэ аяныг сумандаа амжилттай хэрэгжүүлж байна.
Тэд нэг удаагийн хуванцар савны хэрэглээнээс татгалзах уриалгыг олон нийтэд хүргэх зорилгоор сумын удирдлага, сургуулийнхаа дэмжлэгтэйгээр олон ажил санаачилан үе шаттай хэрэгжүүлж байгаа юм. Үүний хүрээнд ахуйн хэрэглээнд хэрэглэдэг, дахин ашиглах боломжтой хуванцар сав баглаа боодлын тэмдэг тэмдэглэгээг сурагчдад таниулж, ангилан ялгаж сурахад чиглэсэн сургалт хийжээ. Мөн даавуун тор ашиглаж хэвших, өөрсдийн оёсон даавуун тороороо үзэсгэлэн гаргаж, хуванцар хаягдал буурч байгаа эсэхэд сурагчдаас судалгаа авсан байна. Судалгааны дүнг өмнөх жилтэй харьцуулахад хуванцар савыг ангилдаг хүүхдийн тоо нэмэгдсэн байсан бөгөөд 170 хүүхдээс 115 хүүхэд нь ангилан ялгаж чаддаг болсноо илэрхийлжээ.
Экоклубын сурагчид өөрсдийн санаачилсан ажлынхаа үр дүнг бусадтай хуваалцаж байгаа нь бас нэг амжилт юм. Учир нь, тэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн “Өмнөдэлгэр” экоклубын сурагчидтай уулзалт зохион байгуулж хийсэн ажлаа танилцуулсан нь сурагчдын сонирхлыг татаж чадлаа. Улмаар тэд хуванцар хог хаягдлыг бууруулах кампанит ажлыг сургууль дээрээ өрнүүлж ахуйн хэрэглээнээс гардаг хуванцар савыг ангилан ялгах, баглаа боодлын тэмдэг тэмдэглэгээг таниулах зэрэг сайн туршлагыг сургуульдаа хэрэгжүүлэхээр болсон байна.
© ДБХС