What would you like to search for?

Our News

Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөгөөтэй боллоо

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран зүүн аймгуудын газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөгөөг батлуулахад идэвхтэй ажиллалаа. Тодруулбал, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нийт есөн сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг ландшафтын нэгдмэл түвшинд, нэг арга зүйгээр боловсруулан батлуулсан юм. Энэ нь судалгааны үр дүнд тулгуурлан зүүн бүсийн хэмжээнд булаг шанд хашиж хамгаалах, хөв цөөрөм байгуулах, мод тарих, бэлчээр өнжөөж сэлгэх зэрэг байгаль хамгаалах, газрын доройтлыг бууруулахад чиглэсэн нэгдсэн төлөвлөгөө юм.

Батлагдсан төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхийн тулд талуудад зориулсан сургалт чухал байдаг. Энэ зорилгоор “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, түүний хэрэгжилт, ландшафтад түшиглэсэн байгалийн нөөцийн хамгааллын тогтвортой санхүүжилтийн арга замууд" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Төсөл хэрэгжиж буй аймаг, сумдын ИТХ, салбар дундын болон олон талт Ажлын хэсгийн гишүүд зэрэг нийт 167 хүнийг тус сургалтад хамруулсан юм. Сургалтаар бэлчээр хамгаалах, нөхөн сэргээх, мод тарих, булаг, шанд хаших зэрэг газрын доройтлыг бууруулахад чиглэсэн  чухал арга хэмжээнүүдийг ирэх дараа жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санхүүжилтийн эх үүсвэрийн хамт тусгахын ач холбогдол,  малын тоо толгойн албан татвар, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого болон бусад орлогоос санхүүжүүлэх боломж, арга замуудыг холбогдох судалгаа, баримтад тулгуурлан танилцуулсан юм.
© ДБХС
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нийт есөн сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг ландшафтын нэгдмэл түвшинд, нэг арга зүйгээр боловсруулан батлуулсан юм.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу