What would you like to search for?

Our News

Тул загасны тоо толгойг тогтоох судалгаа хийв

Мэргэжилтнүүдийн ярьснаар судалгаа хийхдээ сэртэнгүй нэг салаат хиймэл өгөөшт дэгээгээр тул загасыг бариад биеийн урт, тойргийн уртыг хэмжсэний дараа буцаан тавьсан аж. Түүнчлэн судалгааны явцад тул загасны идэш тэжээлийн бүрэлдэхүүн, ялгаатай талыг харьцуулан судлах зорилгоор агнуурын бусад зүйлийн загасны судалгааг ч давхар хийв. Судалгааны дүн 2024 оны эхээр гарах юм байна. 2016 оны судалгаагаар Онон голд 1 км-т 1,6 тоо толгой тул тархсан болохыг тогтоож байсан билээ.

Агнуурын бүс нутагт ховор амьтны тоо толгой, нөөцийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоон баталгаажуулах шаардлагатай байдаг. Ингэснээр тухайн амьтныг хэрхэн хамгаалах ажлыг оновчтой төлөвлөх боломж гардаг билээ. Энэ үүднээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр тул загасны тоо толгой, шилжилт хөдөлгөөний судалгааг Онон болон түүний цутгал голуудад хийлээ. Судалгаанд ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн загас судлаачид, Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын мэргэжилтнүүд, Онон голын загасчдын клубын гишүүд болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд оролцов.  
Мэргэжилтнүүдийн ярьснаар судалгаа хийхдээ сэртэнгүй нэг салаат хиймэл өгөөшт дэгээгээр  тул загасыг бариад биеийн урт, тойргийн уртыг хэмжсэний дараа буцаан тавьсан аж. Түүнчлэн судалгааны явцад тул загасны идэш тэжээлийн бүрэлдэхүүн, ялгаатай талыг харьцуулан судлах зорилгоор агнуурын бусад  зүйлийн загасны судалгааг ч давхар хийв. Судалгааны дүн 2024 оны эхээр гарах юм байна. 2016 оны судалгаагаар Онон голд 1 км-т 1,6 тоо толгой тул тархсан болохыг тогтоож байсан билээ.  
© ДБХС
Мэргэжилтнүүдийн ярьснаар судалгаа хийхдээ сэртэнгүй нэг салаат хиймэл өгөөшт дэгээгээр тул загасыг бариад биеийн урт, тойргийн уртыг хэмжсэний дараа буцаан тавьсан аж.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу