What would you like to search for?

Our News

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид ур чадвараа дээшлүүллээ

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэх амар биш. Хууль эрх зүйн мэдлэгээс гадна нэн ховор, ховор амьтан, ургамлын тархац, нөөц, биологи, экологийн онцлог, зэрлэг амьтны эд эрхтэнийг ялган таньж тодорхойлох мэдлэг, ур чадвар хэрэгтэй байдаг. Тиймээс сургалтыг зохион байгуулагчид үүнд анхаарч мөрдөн шалгах ажиллагааг орчин үеийн техник технологийн хөгжил, нөхцөл байдалтай уялдуулж тактикийн сургалт явуулсан. Энэ нь хэрэг илрүүлэлтэд эергээр нөлөөлнө гэж зохион байгуулагчид найдаж байгаа юм.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг бүхий байгууллагуудын боловсон хүчний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, байгаль хамгаалалтай холбоотой хамтарсан сургалт хийх зэрэг ажлыг дэмжин ажилладаг. Энэ ажлын хүрээнд Экологийн цагдаагийн албаны алба хаагчдад зориулсан  ээлжит сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албатай  хамтран 2023 оны 11 дүгээр сард зохион байгууллаа. Сургалтад төв болон орон нутгийн экологийн асуудал хариуцсан 142 алба хаагчид оролцсон юм.
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэх амар биш. Хууль эрх зүйн мэдлэгээс гадна нэн ховор, ховор амьтан, ургамлын тархац, нөөц, биологи, экологийн онцлог, зэрлэг амьтны эд эрхтэнийг ялган таньж тодорхойлох мэдлэг, ур чадвар хэрэгтэй байдаг. Тиймээс сургалтыг зохион байгуулагчид үүнд анхаарч мөрдөн шалгах ажиллагааг орчин үеийн техник технологийн хөгжил, нөхцөл байдалтай уялдуулж тактикийн сургалт явуулсан. Энэ нь хэрэг илрүүлэлтэд эергээр нөлөөлнө гэж зохион байгуулагчид найдаж байгаа юм.
Мөн албан хаагчдыг эзэмшсэн мэргэжилдээ дур сонирхолтой, хариуцлагатай хандах сэдлийг бий болгоход чиглэсэн хувь хүний хөгжил, харилцааны ур чадварын талаархи лекц хичээл орсон нь оролцогчдын сонирхлыг татаж чадлаа. Хувь хүний хөгжил талаасаа ихийг мэдэж авсан, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж чадсан үр дүнтэй сургалт боллоо хэмээн экологийн асуудал хариуцсан албан хаагчид ярьцгааж байв.
Сонирхуулахад, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны А/09 дүгээр тушаалаар цагдаагийн төв байгууллагын бүтцэд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах нэгдсэн бодлого хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Экологийн цагдаагийн алба байгуулснаас хойш тогтмол дэмжиж, хамтран ажилласаар байгаа билээ.
© ДБХС
Тиймээс сургалтыг зохион байгуулагчид үүнд анхаарч мөрдөн шалгах ажиллагааг орчин үеийн техник технологийн хөгжил, нөхцөл байдалтай уялдуулж тактикийн сургалт явуулсан.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу