The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Our News
Экоклубын сурагчид мод услах ажилд идэвхтэй оролцов
Мод тарьж ургуулахад арчилгаа, ялангуяа услалт маш чухал байдаг. Тиймээс хүлэмжинд тарьсан модны хаврын цэнэг усалгааг Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын экоклубын сурагчид, Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газрын захиргаатай хамтран хийлээ. Усалгаа хийхдээ булгийн хөлдсөн мөснөөс болон худгийн ус ашигласан ажээ. Хүлэмжинд ургаж буй 4850 хайлаасны суулгацыг усласан бөгөөд усалгаа дутсаны улмаас 105 хайлаасны суулгац ургаагүй байсан нь нийт тарьсан хайлаасны 2.1 хувь болж байв. Жилийн өсөлтийг тооцоход 10-30 см өсөлттэй байна.
Мөн 219 агч модонд цэнэг усалгаа хийхийн хажуугаар амьдралтын хувийг гаргахад 98 хувь байсан бөгөөд жилийн өсөлт 25-30 см байв. Харин говь цөлийн унаган ургамал болох 352 жигд модны тухайд 100 хувийн ургалттай байсан юм.
Экоклубын сурагчид энэ ажилд оролцсоноор говь цөлийн бүсэд ямар мод тарих тохиромжтой, мөн хэрхэн арчилж ургуулах талаар мэдээлэлтэй боллоо. Хамгийн гол нь, хуваарьтай тогтмол усалгаа маш чухал гэдгийг ойлгож авснаа экоклубын сурагчид онцолж байв. Мөн сургуулийн хашааны хоосон талбайд үрээр болон мөчрөөр мод үржүүлэх талбай байгуулж, уг талбайдаа говь цөлийн нөхцөлд тохирсон заг, сухай зэрэг мод тарих “1 сурагч 1 мод” аян эхлүүлэх санал гаргасан юм.
© ДБХС