What would you like to search for?

Our News

Зэрлэг амьтдад зориулж биотехникийн арга хэмжээ авлаа

Хар Ямаатын БНГ-т энэ өвөл цас их хэмжээгээр орж цасны зузаан 20-30 см хүрч өвөлжилт хүндэрсэн билээ. Энэ нь зэрлэг амьтдад ч сөргөөр нөлөөлж байгаа юм. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд нутгийн иргэдтэй хамтран зэрлэг амьтдад зориулан биотехникийн арга хэмжээ хийлээ. Мэргэжилтнүүд ийн ярьснаар тэд 4 байршилд нийт 300 кг хужир тараан байршуулсан аж.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон Хэнтий, Сүхбаатар аймгийн удирдлагатай байгуулсан гэрээний дагуу 2013 оноос Хар Ямаатын байгалийн нөөц газрын Хамгаалалтын захиргааны менежментийг хариуцан ажиллаж байгаа билээ.  Үүний хүрээнд байгаль хамгааллын ажил ид үргэлжилж байна.
Хар Ямаатын БНГ-т энэ өвөл цас их хэмжээгээр орж цасны зузаан 20-30 см хүрч өвөлжилт хүндэрсэн билээ. Энэ нь зэрлэг амьтдад ч сөргөөр нөлөөлж байгаа юм. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд нутгийн иргэдтэй хамтран зэрлэг амьтдад зориулан биотехникийн арга хэмжээ хийлээ. Мэргэжилтнүүд ийн ярьснаар тэд 4 байршилд нийт  300 кг хужир тараан байршуулсан аж. Хужир тавих газрыг автомат камерын мэдээлэлд үндэслэж сонгосрн байна.  Мөн энэ үеэр зэрлэг амьтдын ажиглалт судалгаа хийсэн бөгөөд   халиун буга 5, бор гөрөөс 9, цагаан зээр 8-ыг ажигласан байна.
© ДБХС
Мэргэжилтнүүд ийн ярьснаар тэд 4 байршилд нийт 300 кг хужир тараан байршуулсан аж.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу