The WWF is run at a local level by the following offices...
Our News
Орон нутгийн шийдвэр гаргагчид хүүхдүүдийн санаачилгыг дэмжиж байна
Сурагчид тогорууны өндөг хамгаалах чиглэлээр ямар ажил хийснээ танилцуулж, харилцан туршлага солилцлоо. Дадал сумын экоклубын сурагчдын хувьд Эхэн бүрдийн нууранд шувуудын өндөг хамгаалах ажил санаачилан хийсэн аж. Усны ховор шувуудын үржлийн үед, ялангуяа өндгөнд гэрийн мал, нохой сөрөг нөлөөтэйг судлаачид тогтоосон байдаг. Тиймээс экоклубын сурагчид энэ сэдвээр малчин өрх айлуудад сурталчилгаа хийв. Тэд нуур орчмын малын тоо болон нохойны тоог гаргаж, цэн тогорууны үржлийн үед гэрийн нохойгоо уяахыг уриалжээ.
Сурагчид тогорууны өндөг хамгаалах чиглэлээр ямар ажил хийснээ танилцуулж, харилцан туршлага солилцлоо. Дадал сумын экоклубын сурагчдын хувьд Эхэн бүрдийн нууранд шувуудын өндөг хамгаалах ажил санаачилан хийсэн аж. Усны ховор шувуудын үржлийн үед, ялангуяа өндгөнд гэрийн мал, нохой сөрөг нөлөөтэйг судлаачид тогтоосон байдаг. Тиймээс экоклубын сурагчид энэ сэдвээр малчин өрх айлуудад сурталчилгаа хийв. Тэд нуур орчмын малын тоо болон нохойны тоог гаргаж, цэн тогорууны үржлийн үед гэрийн нохойгоо уяахыг уриалжээ. Энэ ажлын үр дүнд 5 малчин нохойгоо уясан байна. Тус уулзалтад Батширээт сумын ИТХ-ын дарга Г.Байгаль оролцсон бөгөөд ” Хүүхдүүдийн санаачилгыг дэмжиж байна. Цэнтогорууны үржлийн үед малчдыг нохойгоо уях талаар албан шаардлага хүргүүлэх болно. Үүнд байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нар хамтран ажиллана” хэмээн ярьжээ.

Сурагчид тогорууны өндөг хамгаалах чиглэлээр ямар ажил хийснээ танилцуулж, харилцан туршлага солилцлоо.