What would you like to search for?

Our News

Идэвхтэн байгаль хамгаалагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулав

Сургалтад хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид болон орчны бүсийн сумдын 26 идэвхтэн байгаль хамгаалагчид оролцлоо. Сургалтаар Онон-Балжийн БЦГ-ын талаарх мэдээлэл, идэвхитэн байгаль хамгаалагчдын эрх үүрэг, цогцолборт газрын бүсчлэл, дэглэм, хэрхэн ойн цэвэрлэгээнд хамтарсан хяналт шалгалт хийх болон мониторинг судалгааны аргазүйн талаар мэдээлэл өглөө.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар  Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаатай хамтран байгаль хамгаалагч болон идэвхтэн байгаль хамгаалагчдыг чадавхжуулах сургалтыг 2022 оны 5 дугаар сард  орчны бүсийн Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулав. Сургалтад хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид болон орчны бүсийн сумдын 26 идэвхтэн байгаль хамгаалагчид оролцлоо. Сургалтаар Онон-Балжийн БЦГ-ын талаарх мэдээлэл, идэвхитэн байгаль хамгаалагчдын эрх үүрэг, цогцолборт газрын бүсчлэл, дэглэм,  хэрхэн ойн цэвэрлэгээнд хамтарсан хяналт шалгалт хийх болон мониторинг судалгааны аргазүйн талаар мэдээлэл өглөө.Түүнчлэн хяналт шалгалтын “Смарт” программыг Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаанд нэвтрүүлсэнтэй холбогдуулан зориулалт бүхий гар утсыг ашиглан хяналт шалгалт хийх, мэдээлэл хэрхэн оруулах талаар мэдээлэл өгч дадлагажууллаа.  Үүнээс гадна шинээр томилогдсон идэвхитэн байгаль хамгаалагч нарт газрын зураг болон GPS-ийг хэрхэн ашиглахыг зааж сургасан байна.
Мөн сургалтад хамрагдсан идэвхтэн байгаль хамгаалагч, байгаль хамгаалагч нар хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн  мэргэжилтнүүдийн зааврын дагуу 5 кг нарсны үрээр тарилт хийлээ. Сургалтын төгсгөлд идэвхтэн байгаль хамгаалагч нартай хамтран ажиллах гэрээ байгуулж, шинээр томилогдсон хүмүүст идэвхтэн байгаль хамгаалагчийн үнэмлэхийг олгосон байна. 
Үүнээс гадна шинээр томилогдсон идэвхитэн байгаль хамгаалагч нарт газрын зураг болон GPS-ийг хэрхэн ашиглахыг зааж сургасан байна.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу