What would you like to search for?

Our News

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Зүүн бүсийн салбарт зочиллоо

Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл нутгийн зүүн бүсэд хэрэгжиж буй байгаль хамгаалах төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай 2020 оны наймдугаар сард танилцав. Энэ ажлынхаа үеэр тэрээр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүүн бүсийн салбарт зочиллоо.

Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл нутгийн зүүн бүсэд хэрэгжиж буй байгаль хамгаалах төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай 2020 оны наймдугаар сард танилцав. Энэ ажлынхаа үеэр тэрээр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүүн бүсийн салбарт зочиллоо. Тус хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд байгаль хамгааллын чиглэлээр хийж байгаа ажлынхаа ололт, амжилтыг дэлгэрэнгүй танилцуулав. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар сүүлийн жилүүдэд байгаль хамгаалалд идэвхтэй оролцож үр дүнтэй олон ажил хийсний нэг нь тодорхой газар нутгийг улсын тусгай хамгаалалтад оруулах асуудал байв.  Үүний тод жишээ нь, талуудтай хамтран идэвхтэй ажилласны үр дүнд Монгол улсын парламент 10 газрыг (1,3 сая га) улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргасан билээ. Үүний 1.05 сая га газар нь Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар үйл ажиллагаа явуулдаг Алтай Соёон болон Амар Хейлоны бүс нутагт хамаарч байгаа юм. Ялангуяа Амар мөрний эх болсон Онон голын эх бүрэлдэх хэсгийг улсын тусгай хамгаалалтад авсан нь том амжилт байлаа. Сайд Д.Сарангэрэл энэ ажлыг ихэд сайшааж, байгаль хамгааллын ажлаа цаашид улам сайн хийхийг хүслээ.   
© ДБХС
Сайд Д.Сарангэрэл энэ ажлыг ихэд сайшааж, байгаль хамгааллын ажлаа цаашид улам сайн хийхийг хүслээ.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу