What would you like to search for?

ДОРНОД МОНГОЛЫН ЦАГААН ЗЭЭРИЙН (PROCAPRA GUTTUROSA) ХОЛБООС НУТГИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ

Дорнод Монголын 286,209 км2 талбайг хамрах хуурай хээрийн тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН) болон цагаан зээрийн цөм амьдрах орчны (ЦАО) хоорондох холбоос нутгуудыг хэлхээний онолд суурилсан хамгийн бага өртөгтэй замыг (leastcost path) тодорхойлох арга зүйг ашиглан загварчлав.

Ингэхдээ ТХГН болон зээрийн цөм амьдрах орчны хоорондох холбоос нутаг болон хамгийн бага өртөг бүхий замыг “Linkage Mapper” программ ашиглан зурагласан. Түүнчлэн холбоос нутгуудыг ач холбогдлоор нь ангилах, хамгийн бага өртөгтэй холбоос нутгуудын дагуух саад тотгор болон нарийсал бүхий газруудыг ‘Centrality Mapper’, ‘Barrier Mapper’ болон ‘Pinchpoint Mapper’ зэрэг хэрэглүүрийг ашиглан тодорхойлов. Холбоос нутгийн загвараас гарсан үр дүнг 2014-2019 оны хооронд буюу 5 жилийн хугацаанд сансрын дохиололт хүзүүвч  ашиглан зайнаас тандан судалсан зээрийн шилжилт хөдөлгөөний мэдээг ашиглан баталгаажуулав.
 

Дэлгэрэнгүй үзэх

ДОРНОД МОНГОЛЫН ЦАГААН ЗЭЭРИЙН (PROCAPRA GUTTUROSA) ХОЛБООС НУТГИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу