What would you like to search for?

АМЬД ЕРТѲНЦИЙН ТАЙЛАН 2022

Энэхүү тайлан бол Амьд ертөнцийн индексийн хамгийн том өгөгдлийн сан бөгөөд олон янзын дуу хоолой, үзэл санаанд тулгуурлан хийсэн даян дэлхийн байгалийн төлөв байдлын талаарх хамгийн өргөн хүрээний дүн шинжилгээ болно.

Судалгааны үр дүн нь маш тодорхой. Байгаль дэлхийн эрүүл мэндийг сэргээхийн тулд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгаа хэдий ч, байгаль дэлхийн доройтол эргэх нь бүү хэл, зогсох ч шинж харагдахгүй байна. Улс төрийн болон хувийн хэвшлийн олон амлалт байгаа боловч сээр нуруутны популяциудын тоо толгойн буурах хандлага хэвээр байна. Дэлхий даяар 5,230 зүйлийн 32,000 орчим популяциас цуглуулсан өгөгдөл нь байгальтай харилцах нийгмийн харилцааг өөрчлөх өргөн хүрээтэй арга хэмжээг хэрэгжүүлэх зорилготой НҮБ-ын Биологийн олон янз байдлын конвенци 10 жилийн дотор шаардлагатай үр дүнд хүрсэнгүй гэдэгт эргэлзэх зүйл үлдээсэнгүй.

Дэлгэрэнгүй үзэх

АМЬД ЕРТѲНЦИЙН ТАЙЛАН 2022

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу