What would you like to search for?

ГОЛ, МѲРНИЙ УРСАЦ БYРЭЛДЭХ ЭХ, ГОЛ, НУУРЫН ЭРЭГ ОРЧМЫН ТАТМЫН БАЙГАЛИЙН ХИЛИЙН АТЛАС: АРГАЗYЙ, ЗУРАГЛАЛ, ЗѲВЛѲМЖ

Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF)-гийн Монгол дахь Хөтөлбөрийн Газраас зөвлөх экспертүүдтэй хамтарсан баг бүрдүүлж БОНХЯ-ны /хуучнаар/ захиалга, санхүүжилтээр БОНХЯ/2014/К7 дугаарт зөвлөх үйлчилгээг гүйцэтгэхдээ татмын байгалийн хилийг зураглахад Де Нэйчэ Консерванси (TNC) төрийн бус байгууллагын экспертүүд хамтран оролцсон бөгөөд эдгээр оролцогчдын хамтын бүтээл болно.

Байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах, байгалийн баялагийг хомсдуулах, бохирдуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2009 онд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 55 дугаар тогтоол тус тус батлагдсан билээ. Иймд Засгийн газраас хууль, тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрыг тогтоож Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор баталсан байна.
 
Дэлгэрэнгүй үзэх

Атлас

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу