What would you like to search for?

Газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах үндэслэл боловсруулах аргачилсан заавар, маягт

Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээ, экосистемийн нэн эмзэг бөгөөд онцлог нөхцөл, эдийн засгийн хөгжлийн хурдац, нийгмийн хэрэгцээ шаардлага, байгалийн нөөц баялгийн хамгаалал, ашиглалтын байдал, байгаль орчны хувьсан өөрчлөгдөж буй чиг хандлагыг харгаларгазан нийт нутаг дэвсгэрийн 30-аас доошгүй хувийг тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН)-ийн сүлжээнд хамруулахаар төрийн бодлогын баримт бичгүүдэд тусгасан байдаг.

Энэ зорилтын хүрээнд ТХГН-ийн сүлжээг жилээс жилд үе шаттайгаар өргөтгөн нэмэгдүүлж 2020 оны байдлаар 32.8 сая га бүхий 120 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан нь нийт нутаг дэвсгэрийн 21 хувийг эзэлж байна.
 
 

Дэлгэрэнгүй үзэх

Газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах үндэслэл боловсруулах аргачилсан заавар, маягт

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу