What would you like to search for?

ОЛОН УЛСЫН АЧ ХОЛБОГДОЛ БYХИЙ УС, НАМГАРХАГ ГАЗАР- ТЭРХИЙН ЦАГААН НУУР

Тэрхийн цагаан нуур нь Хангайн нурууны төв хэсэгт орших Сэлэнгэ мөрний цутгал Суман голын хөндийд байршдаг. Улаанбаатар хотоос 670км, Архангай аймгийн Тариат сумын нутагт Цэцэрлэг хотоос баруун хойшоо 180км зайд оршдог. Галт уулын үйл ажиллагааны нөлөөгөөр цэнгэг устай, олиготропикийн нуур бүрэлдэн бий болсон. Нуур нь өвслөг толгод, бага зэрэг шинэсэн ой бүхий уулсаар хүрээлэгдсэн. Засаг захиргааны нэгжийн хувьд бүхэлдээ Архангай аймгийн нутаг дэвсгэрт хамаарагддаг.

Тэрхийн цагаан нуур нь усны шувууд өндөглөн зусах, мөн нүүдлийн үедээ амарч буудаллах таатай орчин болдог. Нүүдлийн шувуудаас популяцийн 1% давсан тоогоор Тураг гогой (Phalacrocorax carbo), Хээрийн галуу (Anser indicus), Хондон ангир (Tadorna ferruginea), Алаг шунгаач (Bucephala clangula), Гэзэгт шумбуур (Aythya fuligula), Хумхин бохио (Mergus merganser), Умардын хавтгаалж (Vanellus vanellus) тэмдэглэгдэж байсан. Хээрийн галууны сүрэг (Anser indicus) 2100 бодгаль гуужиж буй бүртгэгдэж байсан бөгөөд эдгээр үзүүлэлтүүд нь Рамсарын конвенцын нийт 9 шалгуураас I, III гэсэн хоёр шалгуурыг хангадаг. Иймээс Тэрхийн цагаан нуурыг Рамсарын конвенцын хавсралт жагсаалтанд 1998 оны 6 дугаар сард албан ёсоор бүртгэсэн.

Дэлгэрэнгүй үзэх

ОЛОН УЛСЫН АЧ ХОЛБОГДОЛ БYХИЙ УС, НАМГАРХАГ ГАЗАР- ТЭРХИЙН ЦАГААН НУУР

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу