Тогтвортой санхүүжилтийн зураглал гаргах зөвлөх сонгон шалгаруулах зар | WWF

Тогтвортой санхүүжилтийн зураглал гаргах зөвлөх сонгон шалгаруулах зар



Posted on 23 November 2020
лого
© ДБХС
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын байгаль хамгаалах үйл ажиллагааны санхүүжилтийн өнөөгийн төлөв байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлж, стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах санхүүгийн тогтвортой механизмын зураглал гаргаж, түүнийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хүрээнд цаашдын тогтвортой үйл ажиллагаа болон стратеги төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг дотоод болон гадаадын хандивлагчдаас босгох зөвлөх сонгон шалгаруулж авна.

Ажлын үндсэн чиглэл, үйл ажиллагаа:
-Байгууллагын стратеги төлөвлөгөөний санхүүжилтийн өнөөгийн төлөв байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлж, хөрөнгө босгох бодлого боловсруулах.
-Байгууллагын тогтвортой санхүүжилтийн механизмын зураглал, хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах.
-Монгол улс болон олон улсын хэмжээнд байгаль хамгаалах чиглэлээр хөрөнгө босгох боломж, нөөцийн судалгаа хийх, дүгнэлт гаргах, хоёроос доошгүй төслийн бүрэн хэмжээний санал боловсруулах. 
Зөвлөхөд тавигдах шаардлага:
-Эдийн засаг, маркетинг, бизнесийн удирдлагын чиглэлээр их дээд сургууль төгссөн
-Хөрөнгө босгох, маркетинг, төслийн менежмент чиглэлээр 3-с дээш жил ажилласан туршлагатай
-Өгөгдөл, мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх чадвартай
-Байгаль хамгааллын стратегийн талаар бүрэн ойлголттой,
-Зах зээл, хандивын чиг хандлагын талаар мэдлэг, мэдээлэлтэй байх
-Төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хөрөнгө босгох чиглэлээр хамтран ажиллаж байсан туршлагатай
-Англи хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэгтэй байх нь давуу тал болно.
-Харилцааны болон итгэн үнэмшүүлэх, нөлөөлөх чадвар өндөр
-Багаар ажиллах, оролцогч талуудыг идэвхжүүлэх чадвартай 
Ирүүлэх материал:
-Сонирхсон иргэд дараах мэдээллүүдийг 2020 оны 12 сарын 4-ний өдрийн 18 цагаас өмнө info@wwf.mn цахим хаягаар ирүүлнэ. Үүнд:
-Холбогдох чиглэлээр гүйцэтгэсэн ажлын танилцуулгыг багтаасан Товч намтар (CV) Өргөдөл (Cover letter)
-Боловсролын түвшнийг тодорхойлох баримт бичиг /диплом, сертификат/-ийн хуулбар
-Өмнө болон одоо ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт /хуулбар/ 
лого
© ДБХС Enlarge