Нуурыг хашиж хамгаалсан ажил үр дүнд хүрчээ | WWF

Нуурыг хашиж хамгаалсан ажил үр дүнд хүрчээ



Posted on 12 October 2020
Нуурын эхийг хашиж малын хөлөөс хамгаалснаар усны түвшин нэмэгдэх, шувуудын өндөгөнд учрах дарамтыг бууруулах зорилготой байв.
© ДБХС
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Хар Ямаатын байгалийн нөөц газрын Хамгаалалтын захиргааны менежментийг 2014 оноос хариуцан ажиллаж байгаа билээ.Үүний хүрээнд байгаль хамгааллын ажил амжилттай үргэлжилж байна.     
Хар Ямаатын байгалийн нөөц газарт орших Хулстайн нуурыг хамгаалах ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь  хөтөлбөрийн газрын санхүүжилтээр нутгийн иргэд 2020 оны 5 дугаар сард гүйцэтгэсэн  билээ. Нуурын эхийг хашиж малын хөлөөс хамгаалснаар усны түвшин нэмэгдэх, шувуудын өндөгөнд учрах дарамтыг бууруулах зорилготой байв. Тэгвэл байгаль хамгааллын уг ажил амжилтад хүрч, энэ хавар нууранд цэн тогоруу  ирж үүрлэн, өндөглөсөн байна. Нуурын эхийг  хашиж хамгаалсан ажлаа илүү үр дүнтэй болгохын тулд нутгийн иргэд хамтран хашааг улам бат бөх болгохоос гадна цаашид бүрэн бүтэн  байдлыг  нь хариуцаж ажиллахаар боллоо.            
Нуурын эхийг хашиж малын хөлөөс хамгаалснаар усны түвшин нэмэгдэх, шувуудын өндөгөнд учрах дарамтыг бууруулах зорилготой байв.
© ДБХС Enlarge