Булган хилийн боомт дохиолол, хяналт, хамгаалалтын нэгдсэн системтэй боллоо | WWF

Булган хилийн боомт дохиолол, хяналт, хамгаалалтын нэгдсэн системтэй боллоо



Posted on 02 July 2020
Энэ ажлын хүрээнд тодорхой тооны камер, гадна талбайд зарлан мэдээлэх систем, дэлгэц зэрэг шаардлагатай иж бүрэн техник тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
© ДБХС
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн 2020 оны хамтарсан ажлын төлөвлөгөө болон ХХЕГ-тай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хил дамжуулан худалдаалах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хилийн хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээллийн солилцоо, хяналт шалгалтыг сайжруулах, хилийн боомтын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг болгохоор Ховд аймгийн Булган хилийн боомтыг “Дохиолол, хяналт, хамгаалалтын нэгдсэн системээр төхөөрөмжлөх” ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба (ГХУСАЗЗАА), ХХЕГ-тай хамтран хэрэгжүүлэв. Энэ ажлын хүрээнд тодорхой тооны камер, гадна талбайд зарлан мэдээлэх систем, дэлгэц зэрэг шаардлагатай  иж бүрэн техник тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.  
Ажилтай газар дээр нь танилцаж, хүлээлгэн өгөх арга хэмжээг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулж, ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж, Зэвсэг инженер, техникийн хэлтсийн дарга, хурандаа Л.Ууганбаяр, боомтын аюулгүй байдлын хэлтсийн аюулгүй байдал хариуцсан ахлах офицер, дэд хурандаа Г.Хулан, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын төлөөлөл болон Булган хилийн боомтод үүрэг гүйцэтгэж байгаа хил, гааль, мэргэжлийн хяналтын алба хаагч нар оролцсон байна.
Булган хилийн боомтод дохиолол, хяналт, хамгаалалтын нэгдсэн системийг цогцоор нь байгуулснаар хууль бусаар амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хил дамжуулан худалдаалах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, орчин үеийн техник технологийн дэвшилтэй уялдуулан тус хилийн боомтын албан хаагчдын ажлыг хөнгөвчилж, хилийн хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа, хяналт шалгалт сайжирч, аюулгүй байдлыг хянаж, хангах бүрэн боломжтой боллоо хэмээн ХЗДХЯ, ГХУСАЗЗАА, ХХЕГ-ын төлөөлөгчид болон хилийн боомтын захирагч нар онцгойлон сайшааж, талархлаа илэрхийлж байлаа.  
Дашрамд дурдахад, өнгөрсөн жил Баян-Өлгий аймгийн Цагааннуур хилийн боомтод дохиолол, хяналт, хамгаалалтын нэгдсэн системийг цогцоор нь байгуулсан бөгөөд үүний үр дүнд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан эд зүйл 12, хилийн боомтод мөрдөх журам зөрчсөн 18 удаагийн зөрчил зэрэг нийт 54 удаагийн зөрчлийг илрүүлж, “Зөрчлийн тухай хууль”-ийн дагуу арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь 2018 онтой харьцуулахад зөрчлийн илрүүлэлт, шийдвэрлэлт 73.3 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Энэ ажлын хүрээнд тодорхой тооны камер, гадна талбайд зарлан мэдээлэх систем, дэлгэц зэрэг шаардлагатай иж бүрэн техник тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
© ДБХС Enlarge
Ажилтай газар дээр нь танилцаж, хүлээлгэн өгөх арга хэмжээг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
© ДБХС Enlarge
Ховд аймгийн Булган хилийн боомтыг “Дохиолол, хяналт, хамгаалалтын нэгдсэн системээр төхөөрөмжлөх” ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба (ГХУСАЗЗАА), ХХЕГ-тай хамтран хэрэгжүүлэв.
© ДБХС Enlarge