What would you like to search for?

Our News

Өсвөрийн байгаль хамгаалагчийн өвлийн хөтөлбөр хоёр дахь жилдээ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаатай хамтран өсвөрийн байгаль хамгаалагчийн өвлийн хөтөлбөрийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ. Хөтөлбөрийн зорилго нь, хүүхдүүдэд тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнийн талаар мэдлэг олгох, байгаль орчныг ажиглаж, судлах арга зүйд сургах, байгаль хамгааллын ажилд оролцуулах замаар өсвөрийн байгаль хамгаалагч болгоход оршиж байв.

Энэ удаа  12 сурагчийг шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулж тусгайлан боловсруулсан хөтөлбөрийн дагуу сургаж дадлагажууллаа. Чиглүүлэгч багшаар хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Зүүн бүсийн салбарын мэргэжилтнүүд оролцсон юм. Энэ удаагийн өвлийн хөтөлбөр гурван өдөр явагдсан бөгөөд экоклубын сурагчид сэтгэл хангалуун байгаагаа онцолж байв. Тэд ойжуулалт хийсэн талбайд очиж сургагч багшийн тусламжтайгаар зулзаган модонд харьцуулсан хэмжилт хийлээ. Мөн нарсны боргоцойг хэрхэн түүх тухай арга зүйн хичээл орсон бөгөөд боргоцойноос үрийг хэрхэн ялгаж авах дадлага хийв.  Түүнчлэн ойн зэрлэг амьтдын ул мөрийг хэрхэн таних дадлага ажил хийсэн нь оролцогчдын сонирхлыг их татлаа. Байгаль хамгаалагчид автомат камер ашиглаж судалгаа хийхийн  ач холбогдлыг сурагчдад тайлбарлаж, автомат камерт бичигдсэн зэрлэг амьтдын зурагнуудаас үзүүлсэн юм. Мөн тус цогцолборт газрын үнэ цэнэ болон Хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай танилцаж, түүхэн аялалын маршрутын дагуу богино аялал хийлээ. 
Энэ удаагийн өвлийн хөтөлбөрүүд экоклубын сурагчдын сонирхлыг татаж, тодорхой хэмжээнд үр дүнтэй болсон тул өсвөрийн байгаль хамгаалагчийн дөрвөн улирлын байнгын хөтөлбөрийн ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолж байлаа.
 
© ДБХС
Энэ удаа 12 сурагчийг шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулж тусгайлан боловсруулсан хөтөлбөрийн дагуу сургаж дадлагажууллаа.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу