The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Our News
Таван монгол бөхөнд сансарын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ
Судалгааны ажлын зорилго нь, монгол бөхөнгийн шилжилт хөдөлгөөн, байршлыг тогтооход оршиж байв. Тодруулбал, монгол бөхөнгийн тасархайтсан хоёр жижиг популяц болон үндсэн цөм популяц хооронд шилжилт хөдөлгөөн хийгдэж байгааг эсэхийг тогтооно. Ингэснээр тухайн газрыг тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулахад шаардлагатай мэдээлэл цуглуулах боломж гарах юм.
Судалгааны ажлын зорилго нь, монгол бөхөнгийн шилжилт хөдөлгөөн, байршлыг тогтооход оршиж байв. Тодруулбал, монгол бөхөнгийн тасархайтсан хоёр жижиг популяц болон үндсэн цөм популяц хооронд шилжилт хөдөлгөөн хийгдэж байгааг эсэхийг тогтооно. Ингэснээр тухайн газрыг тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулахад шаардлагатай мэдээлэл цуглуулах боломж гарах юм. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд 2018 онд ийм судалгаа хийсний үр дүнд тасархайтсан популяц байршдаг 198 мянган га-г орон нутгийн хамгаалалтанд авч чадсан билээ.
Түүнчлэн монгол бөхөнд бог малын мялзан төст өвчин болон бусад халдварт өвчний халдвар байгаа эсэхийг тогтоох, дархлаа тогтсон эсэхийг тогтоохоор цусны шинжилгээ хийжээ. Ингэснээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад шаардлагатай суурь мэдээлэл бүрдүүлэх боломж бүрдэх юм.
Дашрамд сонирхуулахад, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарсан тооллого судалгааг 2021 онд хийж монгол бөхөнгийн тоо толгой 10 мянга гаруй байгааг тогтоосон юм. 2020 онд 8500 орчим монгол бөхөн тоологдож байсан билээ.

Монгол бөхөн бол зөвхөн Монголд байдаг, өөр хаана ч байхгүй нэн ховор амьтан.