What would you like to search for?

Our News

Бидэнд хүчирхэг экосистемтэй эрүүл дэлхий хэрэгтэй

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүгээс 2016 оноос хойш 4 цуврал тайланг Монгол Улсын төр засгийн байгууллага, эрдэмтэн судлаач, оюутан залуусын оролцоотойгоор олон нийтэд танилцуулаад байна. Энэ удаа “Амьд ертөнцийн тайлан-2024”-г 10 дугаар сарын 24-ны өдөр буюу “Уур амьсгалын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “Системийн гажуудал-Уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон талуудтай хамтран олон нийтэд танилцууллаа.

Амьд ертөнцийн индекс нь манай гаригийн биологийн олон янз байдлын төлөв, эрүүл мэндийг нь илтгэдэг үзүүлэлт юм. Энэ индекс анх 1998 онд хэвлэгдсэн бөгөөд сүүлийн 20 гаруй жилийн турш энэ үзүүлэлтээр дэлхий даяар олон мянган хөхтөн амьтан, шувуу, загас, хоёр нутагтан, хэвлээр явагчдын тоо толгойг тогтоож ирлээ. Үүнийг тооцохдоо 1970 оноос хойш дор хаяж хоёр жил ажиглалт, бүртгэл хийсэн зүйлүүдийн өгөгдлийг  ашигладаг. Одоогоор хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загасны 21,000 гаруй популяцид гарч буй өөрчлөлтийг тандах боломжийг бидэнд олгоод байна.                 
Дэлхийн төлөв байдал, нүүрлэж буй гол аюулыг тогтоох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөхөд шинжлэх ухааны суурь мэдээлэл бүрдүүлэх зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг (ZSL) болон дэлхийн 100 гаруй шилдэг эрдэмтэд, мэргэжлийн байгууллагууд хамтарч “Амьд ертөнцийн тайлан”-г хоёр жил тутам эрхлэн гаргаад даруй 20 гаруй жил өнгөрчээ.              
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүгээс 2016 оноос хойш 4 цуврал тайланг Монгол Улсын төр засгийн байгууллага, эрдэмтэн судлаач, оюутан залуусын оролцоотойгоор олон нийтэд танилцуулаад байна.               
Энэ удаа “Амьд ертөнцийн тайлан-2024”-г 10 дугаар сарын  24-ны өдөр буюу “Уур амьсгалын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “Системийн гажуудал-Уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон талуудтай хамтран олон нийтэд танилцууллаа.    
Олон арван жилийн турш хүн төрөлхтөн байгалийн нөөцийг өөрийнх нь нөхөн төлжих хурдаас илүү хурдтайгаар ашиглаж ирлээ. Өнөөгийн бидний амьдралын хэв маягаас үзвэл дэлхийн нөхөн сэргээж чадах хэмжээнээс даруй 1.6 дахин илүү хэмжээний эрэлт бий болоод байна. Жилээс жилд бид байгалиа доройтуулж, нөөцийг нь багасгаж байгаа нь хүн төрөлхтөн өөрийнхөө ирээдүйн амьдралын баталгааг бууруулж байгаа хэрэг юм.        
Байгаль дэлхийгээ сүйтгэсээр, биологийн олон янз байдал алдагдсан үед өөр олон асуудал үүсдэг болохыг бид одоо л ойлгож эхлээд байна. Сүүлийн жилүүдэд гамшигт үзэгдэл бүгд байгаль дэлхийд хүний сөрөг үйл ажиллагаагаар үүссэн хохирлын үр дүн байсан бөгөөд үүнтэй төстэй асуудлууд  илүү өндөр давтамжтай, илүү ноцтойгоор дахин гарч ирэхэд хүргэх аюултай билээ. Иймд, хэрвээ  бид өөрсдийгөө, оршин суугаа  эх дэлхийгээ аврахыг хүсч байгаа бол байгаль орчноо хамгаалах нь  хамгийн чухал гэдэг нь тодорхой болоод байна. Байгаль хамгаалах асуудал зөвхөн бидний хайрлаж, биширдэг гайхалтай амьтдын олон янз байдлыг хамгаалснаар хязгаарлагдахгүй. Энэ нь өргөн хүрээний томоохон асуудал юм. Тогтворгүй уур амьсгал, бохирдсон гол, ус, доройтсон газар, хоосон ой, биологийн олон янз байдал нь сүйдсэн гариг дээр бидэнд эрүүл, аз жаргалтай ирээдүй байх боломжгүй юм.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд” Амьд ертөнцийн энэхүү тайлангийн үндсэн гаргалгаа нь уур амьсгалын өөрчлөлт болон амьд биетийн амьдрах орчны алдагдлын хавсарсан хямралаас үүдэлтэй дарамт өсөн нэмэгдэж, эх дэлхийн өөрөө өөрийгөө зохицуулдаг байгалийн систем аюулд орсон байна гэсэн үндсэн дүгнэлт юм. Үүнийг мэдээ, тоо баримт, нотолгоонд тулгуурлан гаргаж ирсэн байна. Тухайлбал, Байгаль орчны нөхцөл байдал өнөөг хүртэл  тасралтгүй доройтож байна. 2-хон жилийн өмнө гаргаж байсан сээр нуруутан амьтдын популяц 70%-иар буурсан гэсэн тоо хэмжээ маань 73% болж хувирчээ. 
Дэлхий даяараа бид эргэлт буцалтгүй байж болох сүйрлийн ирмэг рүү дөхөөд байна. Өөрчлөлт байнга л явагдаж байдаг. Гэхдээ нэг зүг рүүгээ байнга яваад байх юм бол энэ нь эргэлт буцалтгүй шинжтэй болох нь бий. Ялангуяа хуримтлагдсан нөлөөлөл нь нийлээд ирэхээрээ өөрчлөлт хичнээн бага хэмжээтэй байсан ч тасралтгүй үргэлжлэх чадвартай болж маш их урхагтай, засаж залруулж болшгүй байдалд хүрнэ. Үүнийг эргэлт буцалтгүй уналтын цэг гэнэ.  Гэхдээ бас ч гэж боломж одоохондоо байна, тийм учраас нэгдэцгээе, хамтарцгаая гэсэн уриалгатай, эс тэгвээс уналтын цэг дээрээ нэг оччихвол бид дахиж босож ирж чадахгүй болох нь гэсэн сэрэмжлүүлэгтэй  Тайлан болжээ. Ер нь бид өнөөдөр эс хийвээс, эсвэл эс нэгдвээс юу болохыг хэлэхэд ч хэцүү ийм цаг үед хүрээд байгаа тухай өгүүлсэн тайлан болсон байна.
Дэлхий дахинд тулгарч буй эдгээр сорилтыг шийдвэрлэх нь биднээс авах хариу арга хэмжээгээ улам бүр эрчимжүүлэхийг  шаардаж байна. Бид үндэстэн дамнасан хүчин чармайлтаа нэмэгдүүлж, өөр үзэл бодол, алсын хараатай байх хэрэгтэй болоод байна. Улс орнууд эдгээр хямралыг даван туулахад шаардлагатай санхүүгийн механизмтай болох, энэ зорилгоор санхүүгийн системдээ бүтцийн шинэчлэл, өөрчлөлт хийх шаардлагатай байна. Хүнсний үйлдвэрлэл бол байгалийг нөхөн сэргээх, амьдралыг тэтгэх эдийн засгийг бий болгох арга хэмжээний чухал хэсэг байх ёстой. Эрчим хүчний шилжилт, нүүрстөрөгчийг ямар нэгэн аргаар халах арга хэмжээ авч хэрэгжүүлэх зэрэг нь экосистем болон нутгийн иргэдэд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр урагшлах ёстой. Дэлхий дээрх амьдралыг сэргээж, доройтуулсан бүхнээ системтэйгээр нөхөн сэргээдэг шударга шилжилт рүү дэлхий бүхэлдээ замнах учиртай тухай өгүүлсэн тайлан болжээ” гэж ярилаа.
 
© ДБХС
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүгээс 2016 оноос хойш 4 цуврал тайланг Монгол Улсын төр засгийн байгууллага, эрдэмтэн судлаач, оюутан залуусын оролцоотойгоор олон нийтэд танилцуулаад байна.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу