What would you like to search for?

Our News

МОНГОЛ ОРНЫ ХӨХТӨН, МӨЛХӨГЧ, ХОЁР НУТАГТАН & ЗАГАСНЫ ЗҮЙЛҮҮДИЙН ТОО ТОЛГОЙ, ТАРХАЦ НУТАГ, ТЭДГЭЭРТ НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ ҮНЭЛЖ, ХОВОРДЛЫН ШАЛТГААНЫГ ТОДОРХОЙЛОХ, ХАМГААЛЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ДАВТАН ЗАР

2006-2011 онд Монгол орны 689 зүйл хөхтөн, загас, шувуу, мөлхөгчид болон хоёр нутагтны тархац, тоо толгой, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлсийг Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN, 2001)-ны Улаан дансны ангилал, шалгуураар үнэлж, хамгааллын төлөвлөгөөг боловсруулснаас хойш даруй 13-18 жил өнгөрсөн бөгөөд тухайн хугацаанд дээрх зүйлүүдийн тархац, тоо толгой, учирч буй аюул ихээхэн өөрчлөгдсөн нь тодорхой тул зүйлүүдийг дахин үнэлж, хамгааллын төлөвлөгөөг шинэчлэх шаардлагатай байгаа юм. Ийм ч учраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны захиалгаар Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь олон талуудтай хамтран энэ багц ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 2024 оны төлөвлөгөөндөө сээр нуруутан амьтдыг улаан  дансны шалгуураар үнэлж, хамгааллын төлөвлөгөөг боловсруулахаар тусгаснаас гадна, урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”-д “ховордсон зүйлийн хамгааллын арга замыг тодорхойлж хэрэгжүүлнэ”, мөн дунд хугацааны бодлого таван жилийн үндсэн чиглэлд “...олон улсын улаан дансны шалгуураар амьтан, ургамлыг нарийвчлан үнэлж, ховордлын шалтгааныг тодорхойлно” хэмээн тус тус тусгасан байдаг.
2006-2011 онд Монгол орны 689 зүйл хөхтөн, загас, шувуу, мөлхөгчид болон хоёр нутагтны тархац, тоо толгой, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлсийг Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN, 2001)-ны Улаан дансны ангилал, шалгуураар үнэлж, хамгааллын төлөвлөгөөг боловсруулснаас хойш даруй 13-18 жил өнгөрсөн бөгөөд тухайн хугацаанд дээрх зүйлүүдийн тархац, тоо толгой, учирч буй аюул ихээхэн өөрчлөгдсөн нь тодорхой тул зүйлүүдийг дахин үнэлж, хамгааллын төлөвлөгөөг шинэчлэх шаардлагатай байгаа юм.
Ийм ч учраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны захиалгаар Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь олон талуудтай хамтран энэ багц ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Ажлын зорилго:
Монгол орны хөхтөн, мөлхөгч, хоёр нутагтан болон загасны зүйлүүдийн тоо толгой, тархац нутаг, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлсийг Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуураар дахин үнэлж, ховордлын шалтгааныг шинэчлэн тодорхойлж, улмаар хамгааллын төлөвлөгөөг боловсруулж, цахим болон цаасан хэлбэрээр тайланг хүлээлгэн өгөхөд энэхүү ажлын зорилго оршино.
Ажил  гүйцэтгэх хугацаа: Гэрээ батлагдсанаас хойш 3 сарын хугацаанд гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх ажил:
-Монгол орны хөхтөн, мөлхөгч, хоёр нутагтан болон загасны ангилал зүй, тоо толгой, тархац нутаг, нөлөөлж буй сөрөг хүчин зүйлс, аюул занал зэрэг биологи, экологитой холбоотой сүүлийн үеийн судалгааны мэдээ баримтуудыг нэгтгэн нягталж, улаан дансны шалгуураар дахин үнэлгээг хийх,
-Салбарын үндэсний болон олон улсын тэргүүлэх эрдэмтэн судлаач нартай хамтран ажиллаж, зүйл тус бүрийн үнэлгээг шинэчлэх, эсхүл шинээр хийж, хэлэлцүүлэх,
-Амьтны зүйл тус бүрийн ховордлын шалтгааныг нарийвчлан тодорхойлж, ойрын хугацаанд хэрэгжүүлбэл зохилтой хамгааллын зайлшгүй арга хэмжээг тусгасан хамгааллын төлөвлөгөөг боловсруулах,
-Ажлын даалгаварт тусгагдсан амьтны зүйлийн мэдээллийг өгөгдсөн агуулгын дагуу тодорхой тайлбарлан бичиж, тухайн зүйл амьтны гэрэл зураг болон тархцын зургуудыг оруулах,
-Ажлын даалгаварт тусгагдсан агуулгын дагуу шинжлэх ухааны бүтээл, ном зохиол, хууль, эрх  зүйн баримт бичиг, бусад эх сурвалж ашиглан мэргэжлийн өндөр түвшинд үг үсэг, найруулга зүйн алдаагүй, чанартай боловсруулж, цаг хугацаанд нь гүйцэтгэж, ажлын тайлан болон холбогдох материалуудын хамт захиалагч талд хүлээлгэн өгөх. 
Тавигдах шаардлага:
-Ажил гүйцэтгэх байгууллага нь үндэсний болон олон улсын тэргүүлэх эрдэмтэн судлаач, багш нараас бүрдсэн (а) хөхтөн, (б) мөлхөгч, хоёр нутагтан болон (в) загас гэсэн ангилал зүйн нэгж тус бүрээр ажлын хэсэг байгуулсан байх.
-Баг тус бүрийн ахлахууд нь тухайн чиглэлээр мэргэшсэн, Докторын зэрэгтэй байх ба тухайн чиглэлээрээ 8-аас доошгүй жил ажилласан байх.
-Хөхтөн амьтдын ажлын хэсэг нь энэ чиглэлээр мэргэшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй 6 ба түүнээс доошгүй гишүүнтэй байх.
-Мөлхөгчид болон хоёр нутагтан амьтдын ажлын хэсэг нь энэ чиглэлээр мэргэшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй 4 ба түүнээс доошгүй гишүүнтэй байх.
-Загасны ажлын хэсэг нь энэ чиглэлээр мэргэшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй 3 ба түүнээс доошгүй гишүүнтэй байх.
-Багийн гишүүд нь тухайн чиглэлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх.
-Тухайн амьтны зүйлийг тусгайлан судалж буй үндэсний болон олон улсын эрдэмтэн судлаач, багш нарыг олноор нь оролцуулж, хамтран ажиллахаар төлөвлөсөн бол давуу тал болно.
-Тус байгууллага нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулж, ном бүтээл, гарын авлага боловсруулж, олны хүртээл болгож байсан ажлын туршлагатай байх. 
Нэмэлт тайлбар:
-Дээрх шаардлагууд нь энэ ажлыг гүйцэтгэх байгууллага болон багийн ахлагч нарт хамаарах бөгөөд зөвхөн тэдний холбогдох материалыг ирүүлнэ. Харин тухайн амьтны зүйлийг тусгайлан судалж буй үндэсний болон олон улсын эрдэмтэн судлаач, багш нарыг оролцуулахаар бол тэдгээрийн нэрс, мэргэжил, судалгааны чиглэл, туршлагын талаарх мэдээллийг ирүүлнэ.
Санал ирүүлэх:
Сонирхсон байгууллага нь дараах мэдээллүүдийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 17.00 цагаас өмнө info@wwf.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Үүнд:
-Сонирхол илэрхийлсэн байгууллагын албан бичиг,
-Байгууллагын сүүлийн 10 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын талаарх танилцуулга,
-Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
-Багийн ахлагч нарын, мөн багийн гишүүд тус бүрийн ажлын туршлага, ур чадварыг тусгасан CV болон ур чадварыг нотлох бичиг баримтууд
-Ажил гүйцэтгэх нарийвчилсан төлөвлөгөө
-Зардлын задаргаа бүхий үнийн санал. 
 
 
 
 
© ДБХС
logo

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу