What would you like to search for?

Our News

Экоклубын сурагчдад зориулан “Татмын ойн өдөрлөг” зохион байгуулав

Өдөрлөг танхимын болон дадлагын сургалтаар явагдсан бөгөөд хүүхдүүд татмын ойн экосистем, түүний ач холбогдлын талаар танин мэдсэнээс гадна хайрлан хамгаалахад хүүхэд бүрийн оролцоо чухал болохыг мэдэж авлаа. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар 2023 онд Татмын ойн сургалтын хөтөлбөрийг экоклубын багш нарын саналын дагуу сайжруулж боловсруулсан билээ.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол  дахь хөтөлбөрийн газар экоклубүүдийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Энэ ажлын хүрээнд зүүн бүсийн гурван аймгийн экоклубуудын сурагчдад зориулан “Татмын ойн өдөрлөг”-ийг зохион байгуулав. Өдөрлөгт экоклубүүдын 100 гаруй сурагч багш нарын хамт оролцсон юм.
Өдөрлөг танхимын болон дадлагын сургалтаар явагдсан бөгөөд хүүхдүүд татмын ойн экосистем, түүний ач холбогдлын талаар танин мэдсэнээс гадна хайрлан хамгаалахад хүүхэд бүрийн оролцоо чухал болохыг мэдэж авлаа. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол  дахь хөтөлбөрийн газар 2023 онд Татмын ойн сургалтын хөтөлбөрийг экоклубын багш нарын саналын дагуу сайжруулж боловсруулсан билээ.  Энэ жил уг хөтөлбөрийн дагуу экоклубын багш нар сурагчдад хичээл зааж, мэдлэг олгосон нь өмнөх жилүүдийнхээс онцлог байсан юм. Мөн сурагчдыг нүүдлийн шувуудын тухай мэдлэг олгох хичээлд хамруулж, дуран телескоп ашиглан шувуудыг ажиглаж, тэмдэглэл хөтлүүлж сургалаа.
Хэнтий аймгийн Булган сумын сурагч Б.Халиунаа “Би 2 дахь жилдээ энэ өдөрлөгт оролцлоо. Энэ удаагийн хичээлээр татмын ойн ач холбогдол, экосистемийн талаар мэдэж авснаас гадна төрөл бүрийн нүүдлийн шувуудыг ажиглаж сурсандаа сэтгэл хангалуун байна” гэж ярьсан юм.
Түүнчлэн, Хэнтий аймгийн Норовлин суманд “Нүүдлийн шувуудаа угтацгаая” үйл ажиллагааг экоклубын сурагчдын дунд зохиолоо. Монгол оронд хаврын улиралд нүүдэллэн ирж зусдаг шувуудыг хэрхэн танин мэдэх, ажиглаж сурах тухай мэдлэгийг тус арга хэмжээний үеэр сурагчдад олгосон юм.
© ДБХС
Экоклубын сурагчдад зориулан “Татмын ойн өдөрлөг” зохион байгуулав

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу