The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) нь анх 1961 онд Швейцарийн хууль ёсны дагуу бүртгэгдсэн, эдүгээ дэлхий даяар таван сая гишүүн дэмжигчтэй, дэлхийн 100 гаруй оронд байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, олон улсын ашгийн бус, төрийн бус байгууллага юм.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн байгаль хамгаалах үндсэн үзэл баримтлал нь байгаль орчны доройтлыг зогсоох, хүн байгаль зохицон амьдрах орчныг бий болгоход оршдог. Энэ ч утгаараа хүн байгальтайгаа зохицон амьдрах үндэс болгон газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах төслийг Монголд анх 1992 онд эхлүүлсэн билээ.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хэрэгжүүлсэн анхны төслийн зорилго нь (1992-1997) тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, ач холбогдлыг нь сурталчлах, менежментийг сайжруулахад шаардлагатай санхүүжилтийг олоход Засгийн газарт дэмжлэг үзүүлэхэд оршиж байсан бөгөөд энэ зорилгоо амжилттай биелүүлсэн юм.
5 жилийн дотор улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ эрс өсч, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын шууд дэмжлэгтэйгээр Говь гурван сайхан, Горхи-Тэрэлж, Хангайн нуруу, Хар ус нуурын байгалийн цогцолборт газрууд байгуулагдан, Улсын тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсийн хууль батлагдсан юм.
Монгол улс газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авах үүрэг амлалтыг 1992 онд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө авсан билээ. Энэ амлалтыг бодит ажил хэрэг болгоход манай байгууллага үр дүнтэй ажиллаж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Ховд аймагт салбараа нээж цоохор ирвэс, аргаль хонь, цэнгэг ус, ой, монгол бөхөн хамгаалах ажил эхэллээ.
Үлийн цагаан оготныг химийн аргаар устгаж, хянах химийн хорт бодисын хэт ашиглалтын эсрэг олон нийтийн кампанит ажлыг зохион байгуулсны үр дүнд химийн хорт бодисын зохисгүй ашиглалтыг хязгаарлаж чадсан юм.
Нутгийн баруун хэсэгт ойн нөхөрлөлүүдийг анхлан байгуулж, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын ажилд татан оролцуулж эхэллээ. Улмаар байгаль хамгаалах арга ухаантай хослуулан нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын үзэл санааг Байгаль хамгаалах хуульд оруулахад Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар ихээхэн хувь нэмэр оруулав.
2015-2025 онд хэрэгжих Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөрийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар боловсруулж, Монгол Улсын Засгийн газар батлав.
Бидний оролцоотойгоор бүтээсэн цоохор ирвэс хүн хоёрын зөрчил, түүнээс сэргийлэх уламжлалт арга ухааныг хойч үед өгүүлэх “Уулын эзэн” богино хэмжээний уран сайхны кино Монголын кино Академийн дээд шагналыг хүртэв.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Ховд аймгийн Манхан сумын байгаль хамгаалах “Бөхөн”, “Гүем” экоклубын сурагчдын санаачлагыг дэмжин “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг зохион байгууллаа. Аяны хүрээнд экоклубын хүүхдүүд малчдаас 234 хавхыг хэрэгцээт ахуйн бараагаар солилцон авч олон мянган амьтныг хавханд орох эрсдэлээс сэргийлсэн юм. Энэ аяныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дэмжиж улс орны хэмжээний аян болгосон юм. Түүнчлэн Ховд аймаг хавхгүй аймаг болох зорилго тавьснаа албан ёсоор зарласан билээ.
Нутгийн иргэдийг ирвэс хамгааллын ажилд татан оролцуулснаар Алтай-Соёны экобүс нутаг дахь цоохор ирвэс хамгааллын гол чухал цэгүүдэд хоёр дахь жилдээ хууль бус агнуур гараагүй жил болов.
Монгол орны төдийгүй дэлхийн цоохор ирвэсийн чухал голомт нутгийн нэг болсон Алтай Соёны бүс нутгийн зорилтот нутгуудад “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл хэрэгжиж эхлэв.
Цоохор ирвэсийг өширхөх үүднээс хороох үйлдлийг бууруулах зорилгоор “Хамгаалалтын хашаа” туршилтын төслийг Баатар Хайрхан, Бумбат Хайрхан, Дарвийн нурууны 37 малчин өрхөд хэрэгжүүлэв. Тус санаачилгад хамрагдсан өрхийн хэмжээнд жилд дунджаар 400-500 орчим малыг ирвэст бариулахаас сэргийлж, төдий хэмжээгээр ирвэст өширхөх бодлыг сааруулж, эерэг хандлагыг бий болгож байна.
2020 он Байгаль хамгаалах уламжлалт соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүн ирвэсийн зохицон амьдарч ирсэн уламжлалыг сэргээх зорилготой “Монгол банхар” санаачлагыг өрнүүлэн нийт 36 монгол банхарыг ирвэсийн эх нутгийн 20 малчин айлуудад түгээгээд байна.
Монгол орны цоохор ирвэсийн тархац, тоо толгойг тогтоох судалгааны ажлыг санаачлан талуудтай хамтран гүйцэтгэснээр дунджаар 953 бие гүйцсэн ирвэстэй болохыг тогтоолоо. Энэхүү судалгааны ажил нь дэлхийн цоохор ирвэсийн тархац, тоо толгойг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэн тогтоох аргачлалыг турших, боловсруулахад гол талбар болсон бөгөөд Монгол улс нь дээрх аргачлалаар цоохор ирвэсийн тархац, тоо толгой тогтоосон анхны улс болсон.
Цоохор ирвэсийн амьдралыг харуулсан “Ирвэсийн амьдрал” баримтат кино, ирвэсийн 4 улирлын амьдралыг харуулсан гэрэл зургийн цомог ном бүтээсэн.
Монгол бөхөнгийн амьдралыг харуулсан “Монгол бөхөн” танин мэдэхүйн баримтат кино, бөхөнгийн зан төрхийг харуулсан гэрэл зургийн цомог ном бүтээсэн. Түүнчлэн талуудтай хамтран “Цагаан зээрийн амьдрал”, “Монгол тарвага” баримтат киног бүтээжээ.
Хар ямаатын байгалийн нөөц газрын менежментийг хариуцахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хэнтий, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газартай байгуулсан 10 жилийн хугацаатай гэрээ дуусгавар болж хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд зэрлэг амьтдын тоо толгой нэмэгдсэн, тарвага, аргаль шинээр нутагшсан зэрэг эерэг үр дүн гарлаа.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Зам, тээврийн хөгжлийн яам болон бусад талуудтай хамтран идэвхтэй ажилласны үр дүнд Стандарт, хэмжил зүйн газраас “Төмөр зам болон хурдны авто замын хориг хашаа. Ерөнхий шаардлага (MNS 7042:2024) үндэсний стандарт”-ыг баталлаа. Тус стандартаар өргөст тор хэрэглэхийг хориглосон бөгөөд шугаман дэд бүтцийг зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд сөрөг нөлөө багатай төлөвлөх боломж бүрдэж байгаагаараа чухал ач холбогдолтой билээ.
2024 оны байдлаар нэн ховор монгол бөхөнгийн тоо толгой түүхэндээ хамгийн ихээр өсч 23,215 боллоо. Түүнчлэн талуудын оролцоотой олон жилийн хамгааллын арга хэмжээ үр дүнтэй байсны нотолгоо болж монгол бөхөн түүхэн тархац нутагтаа 70 жилийн дараа эргэн ирлээ.