What would you like to search for?

Our News

Соён гэгээрүүлэх, байгаль хамгаалалд уриалсан чухал ажил болжээ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран “Алтайн түмэн гайхамшиг” гэрэл зургийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулаа. Үзэсгэлэнд баруун 4 аймгийн 20 гаруй гэрэл зурагчдын байгаль, зэрлэг амьтад, монгол ахуйг харуулсан 120 бүтээлийг үзэгчдэд сонирхуулав. Үзэсгэлэнгийн зорилго нь, монгол ахуй, ёс уламжлалаа мэдэж авах, байгаль, зэрлэг амьтдаараа бахархах сэтгэгдэл төрүүлэх, хайрлан хамгаалахад иргэдийг татан оролцуулахад оршиж байв.

Гэрэл зургийн үзэсгэлэнг Ховд, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий аймагт зохион байгуулсан бөгөөд нийт 43 мянга гаруй хүн үзэж сонирхсон байна. Тодруулбал, цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд 6440, нутгийн иргэд 13675, телевиз болон олон нийтийн сүлжээгээр 21478 хүн үзэж сонирхлоо. Түүнчлэн VR box болон виртуал үзэсгэлэн буюу artsteps.com веб сайтаар олон хүн үзсэн байна.
“Алтайн түмэн гайхамшиг” гэрэл зургийн үзэсгэлэн иргэдийн сонирхлыг их татлаа. Жишээлбэл, Увс аймагт хүүхдүүд олноороо ирж үзсэн бол Эрүүл мэндийн газрын ажилтнууд 2 өглөө дараалан 6:30-аас ирж үзэсгэлэнг үзсэн юм. Мөн гэрэл зурагчдын бүтээлүүд зарим үзэгчдэд онцгой сэтгэгдэл төрүүлж байлаа.
Гэрэл зургийн үзэсгэлэнгийн үеэр сонирхолтой олон арга хэмжээ зохиосны нэг нь гэрэл зургийн сургалт байв. Гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос хүрэлцэн ирсэн мэргэжлийн гэрэл зурагчид нийт 54 хүнд 3 өдрийн сургалт зохион байгууллаа. Мөн Говь-Алтай, Увс аймгийн гэрэл зурагчид өөр өөрсдийн аймагтаа гэрэл зургийн клуб шинээр байгуулсан бөгөөд эвент арга хэмжээг тогтмол зохион байгуулж, байгаль хамгааллын ажилд хамтарч ажиллахаа амласан юм. Үзэсгэлэн зохиосон аймгуудын үзэгчдээс маш их урмын үг, эерэг сэтгэгдэл ирсэн бөгөөд өмнө нь болж байгаагүй соён гэгээрүүлэх, байгаль хамгаалалд уриалсан чухал ажил боллоо гэдгийг олон хүн онцолж байв.
Жишээлбэл, “Байгалийн өнгө ямар олон янз байдаг юм бэ? Яг л зурсан зураг шиг харагдаж байна. Зохион байгуулагчдад баяр хүргэе. Уг үзэсгэлэнд сурагчдын танин мэдэхүй, байгаль эх дэлхий, амьтан ургамалтайгаа танилцах, мэдлэгийн хүрээгээ тэлэх сонирхолтой олон зургуудыг харуулсан байна. Хүүхэд бүр хичээл дээр үзэж мэдсэн, мөн мэдэж чадаагүй олон зүйлийг энэ үзэсгэлэнгээс шимтэн үзэж чадлаа”хэмээн дунд сургуулийн багш сэтгэгдлээ илэрхийлжээ.
Мөн олон хүн “Ямар их хөдөлмөр, сэтгэл шингэсэн үзэсгэлэн үзчихвээ. Гайхамшигтай байлаа. Очиж үзээгүй газруудаар аялчихлаа” гэж бичжээ.
Түүнчлэн VR box болон виртуал үзэсгэлэн буюу artsteps.com веб сайтаар олон хүн үзсэн байна.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу