The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
“Эх дэлхийн цаг-2026”-г “Уул ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвээр зохион байгууллаа
“Эх дэлхийн цаг”-ийн гол үйл ажиллагаа нь нэгдсэн арга хэмжээ бөгөөд олон нийт, залуус руу чиглэсэн хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулав. Тухайлбал, мөнх цас, мөсөн голуудад уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгааг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол орны өндөр уулын бүс дэх экосистемийн бэлгэдэл болсон цоохор ирвэсийн үнэ цэн, ач холбогдлыг таниулах мэдлэгийн булан, хамтлаг дуучдын мэндчилгээ зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгууллаа.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар “Эх дэлхийн цаг-2026”-г энэ удаа “Уул ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд зохион байгуулсан юм. “Сүүлийн 80 жилийн хугацаанд Монгол орны агаарын дундаж температур 2.46°C-аар нэмэгдэж байгаагаас харахад Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй орны нэг болсон. Нийт нутгийн 77 хувь нь уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн хэт ашиглалт, талхагдлаас үүдэж цөлжилт, газрын доройтолд өртөөд байна” гэж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тайланд дурджээ.
“Эх дэлхийн цаг”-ийн хүрээнд Монгол орны өндөр уулсын экосистемийн онцлог, уур амьсгалын өөрчлөлтийг судалдаг эрдэмтдийн судалгааны ажлыг сэтгүүлчдээр дамжуулан олон нийтэд хүргэхээр Сэтгүүлч-судлаачдын уулзалтыг зохион байгууллаа. Уур амьсгалын өөрчлөлт Монгол орны өндөр уулсын бүс дэх онцлог экосистемд хэрхэн нөлөөлж байгаа талаарх баримтыг олон нийтэд түгээх, тэдний мэдлэгийг нэмэгдүүлэх, хандлагыг өөрчлөх зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулсан юм.
“Эх дэлхийн цаг”-ийн гол үйл ажиллагаа нь нэгдсэн арга хэмжээ бөгөөд олон нийт, залуус руу чиглэсэн хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулав. Тухайлбал, мөнх цас, мөсөн голуудад уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгааг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол орны өндөр уулын бүс дэх экосистемийн бэлгэдэл болсон цоохор ирвэсийн үнэ цэн, ач холбогдлыг таниулах мэдлэгийн булан, хамтлаг дуучдын мэндчилгээ зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгууллаа.
-1940 – 2022 онд буюу 83 жилийн хугацаанд газрын гадаргын температур 3 орчим градусаар нэмэгдсэн байна.
-Мөнх цас, мөсөн гол гэдэг нь өндөр уулс болон туйлын бүс нутагт жилийн турш хайлалгүй хадгалагддаг их хэмжээний мөс, цасны бөөгнөрөл юм.
-Уур амьсгалын өөрчлөлт хурдацтай үргэлжилсээр байвал Монгол орны гол мөрний урсац 2050 он гэхэд 24 хувиар буурах буюу манай улсын усны нөөц хомсдох юм.
-2050 он гэхэд Түргэн, Цамбагарав, Сутай хайрхан зэрэг уулсын мөстөл 65 хувиар багасах төлөвтэй буюу Монгол орны газар тариалан, ундны ус, зэрлэг амьтан, ургамлын амьдрах таатай нөхцөлд шууд сөргөөр нөлөөлөх юм.
-2002 онд 643 мөнх цас, мөсөн гол байснаас 2023 онд 621 болж буурчээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс болж мөнх цас, мөсөн гол хурдацтай хайлах болсон нь иргэдийн ундны усны нөөц багасах аюулыг илтгэж байна.
-Монгол орон ундны усны хомсдолд өртөж болзошгүй 10 орны нэг болоод байна.
-Тухайн ууланд ирвэс амьдарч байгаа бол тэр бүс нутгийн байгаль унаган төрхөө хадгалж буйг илэрхийлдэг.
-Цоохор ирвэс өндөр уул хадаар амьдардаг Монгол орны бэлгэдэл болсон амьтан билээ.
-Цоохор ирвэс нь өндөр уулсын экосистемд шууд нөлөөтэй бөгөөд ургамал, зэрлэг амьтан, усны тэнцвэрт байдалд нөлөөлөхүйц чухал ач холбогдол бүхий амьтан юм.