The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Амжилт дагуулсан таван жил
Даян дэлхийн байгаль орчны сан (GEF)-гийн долоо дахь удаагийн санхүүжилтээр “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” (Дорнод хээрийн төсөл)-ийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам манлайлан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран зүүн аймгууд буюу Хэнтий аймгийн Баян-Адарга, Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Матад, Булган, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сүхбаатар, Мөнххаан сум, зургаан Байгалийн нөөц газарт 2021-2026 онд амжилттай хэрэгжүүллээ.
Даян дэлхийн байгаль орчны сан (GEF)-гийн долоо дахь удаагийн санхүүжилтээр “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” (Дорнод хээрийн төсөл)-ийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам манлайлан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран зүүн аймгууд буюу Хэнтий аймгийн Баян-Адарга, Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Матад, Булган, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сүхбаатар, Мөнххаан сум, зургаан Байгалийн нөөц газарт 2021-2026 онд амжилттай хэрэгжүүллээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, 3 аймаг, 9 сумдын Засаг даргын Тамгын газар, холбогдох байгууллагууд төслийн орон нутаг дахь хэрэгжилтийг хариуцан зохион байгуулснаар дараахь үр дүн гарав. Үүнд:
Газрын тогтвортой менежмент
• Манай улсын хүнс, хөдөө аж ахуйн үүц даац, хүний нөлөөлөлд харьцангуй бага өртсөн, цагаан зээр, цэн тогоруу зэрэг нүүдлийн чухал зүйлийн төллөх, амьдрах чухал орчин болсон Дорнодын тал хээрийн бүсэд газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хамгааллын асуудлыг харгалзсан шинэлэг аргаар анх удаа боловсруулсан.
• Энэхүү шинэлэг аргачлалаар сүүлийн хоёр жилд орон нутаг, олон улсын төсөл, хөтөлбөрийн хамтарсан санхүүжилтээр хийж Монгол Улсын газар нутгийн 78 хувийг хамруулаад байна.
o 52.8%-ийг хамарсан 9 аймаг, 39 сум (төслийн зорилтот аймаг, сум багтсан)-ын газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөгөө батлагдан хэрэгжиж байна.
o 2026 онд Монгол Улсын нийт нутгийн 26%-ийг хамарсан 8 аймгийн 71 сумын 33,535,136 га талбайд сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж байна.
• Тухайн жилийн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр дамжуулан бэлчээрийн фото-мониторингийн судалгааны үр дүнд тулгуурлан доройтсон бэлчээрийг өнжүүлэх, нөхөн сэргээх арга хэмжээг сум, багийн түвшинд амжилттай зохион байгуулж 1,4 сая га бэлчээрийг сэргээв.
Тогтвортой мал аж ахуй
• Малын чанар, үүлдэр угсааг сайжруулах, өвөлжөөний газар, малчдын бүлэг нөхөрлөлийн түвшинд ногоон тэжээл тариалж дарш бэлтгэх, хурганы мах үйлдвэрлэх, өсвөр үхэр тэжээх, сүүний фермийн аж ахуй, сүү боловсруулах арга технологи нэвтрүүлэх, хоршоонд суурилсан ноос, ноолуур, сүү, дайвар, мал нядалгааны үйлдвэр байгуулах, тал хээрийн бүсэд тохирсон малын жишиг саравч, хашааны загвар бий болгох зэрэг үйл ажиллагаа нь малчдын орлогыг бууруулахгүйгээр малын тоо толгойг бууруулж, улмаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чадавхи сайжирч байна.
• Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан булаг шанд хаших ажлыг дэмжин байгальд ээлтэй хашааны загвараар Улз голын эхэн булаг, жижиг нууруудыг хашиж хамгаалсан нь хүлэрт намаг, бэлчээр, цэн тогорууны чухал амьдрах орчныг хамгаалан үржлийн амжилтыг нэмэгдүүлсэн сайн туршлага болов.
• Татмын ойг хамгаалах, байгалийн сэргэн ургалтыг дэмжин цэвэрлэгээ хийх, мод үржүүлгийн газар байгуулах, мод тарих, уур амьсгалын өөрчлөлтийг харгалзсан шинэлэг аргачлалаар сумын болон ТХГ-ын ойн менежментийн төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлснээр нийт 300 орчим га газрыг бодитоор нөхөн сэргээх, 75,315 га-д ойн тогтвортой менежмент хэрэгжүүлэх боломж бүрдэв.
Тариалангийн газрын хөрс хамгаалал
• Дорнод хээрийн бүсэд хөрсийг салхины элэгдэл эвдрэлээс хамгаалах, үржил шимийг нэмэгдүүлэх замаар хөрсийг эрүүлжүүлэх, эрүүл хүнс үйлдвэрлэх боломж олгодог нөхөн сэргээх газар тариалангийн арга туршлагыг “Зүүн бүсийн залуу тариаланчдын холимог тариалангийн менторшип хөтөлбөр”-өөр дамжуулан нийт 19,500 га-д нэвтрүүлэв. Тариалангийн талбайд зөвхөн нэг төрлийн таримал тарих бус хоёроос дээш төрлийн үнэ цэнтэй, агаарын азотыг хөрсний бичил биетнээр дамжуулан ургамалд ашиглах хэлбэрт оруулах замаар хөрсний ялзмагийг богино хугацаанд нэмэгдүүлж буй энэхүү сайн туршлагыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн малчид тариаланчдын хоорондын зөрчлийг хамтын ажиллагаа болгох малын тэжээлийн захиалгат тариаланг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулав.
• Хашааны газартаа мод, хүнсний ногоо тарих сумдад “эко гудамж” санаачлагыг дэмжих, цөөн малтай эмэгтэйчүүд, ногоочдын бүлэг, хоршоо байгуулан хүнсний ногоо тариалах, хүлэмжийн аж ахуй эрхлэх, мод тарих, зэрэг шинэлэг үйл ажиллагаа нь газрын тогтвортой ашиглалтыг дэмжив.
Байгалийн нөөц газрын менежмент, нүүдлийн зүйлийн хамгаалал
• Байгалийн нөөц газрын хамгааллын менежмент, засаглалыг сайжруулах, хилийн заагийг батлуулах, Хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалагчдын чадавхыг бэхжүүлэх, Менежментийн төлөвлөгөө, менежментийн үр ашигт байдлын үнэлгээ, тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах арга аргачлалыг сайжруулах, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө болон байгалийн нөөц газрын менежментийн төлөвлөгөө, ялангуяа төлөвлөгдсөн нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэхэд орон нутгийн манлайлал, санхүүжилтийг нэмэгдүүлж улмаар тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, өвөрмөц экосистем, нүүдлийн зүйлийн хамгааллыг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангахад бодит хувь нэмэр орууллаа.
• Экологийн боловсролын төв, булан байгуулах, экобүлгийн хүүхдүүд, нутгийн иргэдийг хамруулсан нөлөөллийн аян, танилцах аялал, эрдэм шинжилгээний хурал, судалгааны хөтөлбөр зэрэг олон арга хэмжээг зохион байгуулснаар хүүхдүүдийг экологийн боловсролтэй болгон төлөвшүүлэх, залуучууд болон нутгийнхны байгаль орчин, нүүдлийн зүйлүүдийн хамгааллын талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулж, байгалийн нөөцийн хамтын менежментэд оролцох сонирхлыг нэмэгдүүлэв.
• Байгалийн нөөц газарт түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хар ямаат зөгийн балны кластер хөгжүүлэх, нутгийн онцлогтой гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эко бизнесийн үйл ажиллагааг дэмжин ажилласнаар мал аж ахуйн бус орлогыг нэмэгдүүлж, бэлчээрийн газрын доройтлыг бууруулахад хувь нэмэр орууллаа.
• Дорнод хээрийн бүсэд газрын нэгдмэл түвшинд газрын доройтлыг бууруулж, биологийн олон янз байдлыг хамгаалах замаар нийт 20,0 сая тонн нүүрсхүчлийн хийг шингээн Даян дэлхийн хөтөлбөрийн хүрээнд хувь нэмэр оруулсан, ялангуяа бэлчээрийн газрыг байгалийн аясаар нөхөн сэргээж буй доройтлыг бууруулсан бодит үйл ажиллагааны үр дүн, туршлагыг Төв Азийн орнуудад хуваалцаж байна.
• Төслийн үр дүн, сайн туршлага нь 2026 онд Монгол Улсын санаачилсан Бэлчээр ба нүүдлийн МАА эрхлэгчдын олон улсын жилийг тэмдэглэх, Цөлжилттэй тэмцэх Конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх боломж олгох юм.